Шинзо Абэ: Бид Хойд Солонгосын цөмийн аюулыг дарж чадна

  Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгосын аюул заналхийллийг сөрөн зогсох арга замын талаар ярихдаа “Япон, Өмнөд Солонгос, АНУ гурав нэг санаатай байж, нягт хамтын ажиллагааны дүнд БНАСАУ-ыг сөрөн зогсч чадна” гэжээ. “NHK” телевизийн мэдээлснээр Ш.Абэ Хойд Солонгосын цөмийн аюулыг дарахад хамтран ажиллах орнууд байгааг дэлхий дахинд харуулахыг хүсч байгаа аж. БНАСАУ-ын сүүлийн үед харвасан хэд хэдэн пуужин Японы газар нутагт унасан билээ. Япон улс үүнд ихээр түгшиж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан зарлаж, Хойд Солонгосын эсрэг хориг тавьсан.

Шинзо Абэ түүнчлэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж ярилцахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Японы Засгийн газрын тэргүүн Пёнчаны Өвлийн олимпийн наадмын нээлтэд оролцох аж. Ш.Абэ Өмнөд Солонгост айлчлах үеэрээ АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нартай гурван талт хэлэлцээр хийх юм байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

tv [ 66.181.190.120 ]      |     2018 оны 2-р сарын 10 -нд, 14:13 минутанд

mederch baij itge gants tarni unshihaar amidral oorchlogdohgui hervee oorchlogdono itge gej baigaa bol muhar suseg

munhtenger [ 66.181.190.120 ]      |     2018 оны 2-р сарын 10 -нд, 14:12 минутанд

MUNHNAR EEJ

Go to top of page