Ах нараараа оролдсон Ж.Батзандан шүүхийн үүдэнд дуудагдлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай холбоотой гомлууд шүүхэд нэмэгдсээр байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцын нэр төрд халдсан гэж шүүх шийдвэрлэж Б.Хурцын нэр төрийг сэргээж түүнээс уучлал гуйх шийдвэрийг өчигдөр гаргасан. Ингэхдээ УИХ-ын гишүүн Ж.Батзанданг анх мэдээлэл тараасан арга замаараа буюу хэвлэлийн бага хурал зарлаж,  гүтгэсэн хэрэгтээ албан ёсоор уучлал гуйх ёстой гэж  шүүх үзсэн байна.

Тэгвэл өнөөдөр  Ерөнхий сайд асан С.Баяр  УИХ-ын гишүүн Ж.Батзанданг өөрийн нэр төрд удаа дараа халдсан үндэслэлээр  шүүхэд гомдол  гаргахаар болжээ.  Ж.Батзандан гишүүн "С.Баярын Засгийн газар  Эрдэнэтийн 51 хувиар барьцаалж баталгаа гаргаж өгсөн. Түүнтэй хамт хулгай хийсэн хүмүүсийг барьж, хорих хэрэгтэй" гэж мэдэгдсэн байдаг. Тэгвэл үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр дараах ил захидлыг Ж.Батзандан гишүүнд хаягласан байна.


 

ИЛ ЗАХИДАЛ

Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Батзанданд

Ж.Батзандан гишүүн ээ,

Сүүлийн хэдэн жил таны хөндсөн муу, муухай олон сэдэв дотор миний нэр ёс мэт хавчуулагдаж явсаар, сүүлдээ бүр голлох байдалтай болж ирэв. Энэ бүхнийг миний бие тэвчиж өнгөрөөсөөр өнөөг хүрлээ. Ноцтой гэх асуудал байн байн хөндөж, олны анхаарлын төвд байх гэсэн таны хүслийг ойлгож болно. Харин өөрөө тодрон асч харагдах сонирхолын үүднээс өрөөлийн нэр төрийг гүтгэлгийнхээ галд хуйхлахыг ойлгох, уучлах аргагүй юм. Тийм болоод эл захидлыг бичиж байна.

УИХ-ын саяхан өндөрлөсөн намрын чуулганы хэд хэдэн байнгын хороодын хуралдаан, мөн Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр миний нэр төрийг гутаасан, намайг илт гүтгэсэн агуулга бүхий мэдэгдэл та удаа дараа хийжээ. Эдгээр мэдэгдэл бүхий дүрс бичлэг нь фэйсбүүк орчинд, түүнчлэн фэйсбүүк дэх таны нэр бүхий нүүр хуудас дээр тавигдсаныг би үзлээ.

Ж.Батзандан гишүүн та хэлсэн үгэндээ:

  • “Эрдэнэтийн 51 хувиар барьцаалж С.Баярын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн;
  • С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй; 
  • С.Баярын Засгийн газраас баталгаа гаргаж авсан тэр зээл бол мөнгө угаалтын нэг хэлбэр” гэсэн утгатай мэдэгдэл хийжээ. 

Дээрх мэдэгдэлээс үзвэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүнтэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга асан С.Баяр намайг Монголд болсон, болж байгаа муу муухай явдал бүхэнд холбоотой мэтээр харуулах гэсэн зорилготой, захиалсан эзэд нь тэр бүр ил гардаггүй сурталчилгааны аян эхлээд удаж байна. Сүүлийн хэдэн жил үргэлжилж буй энэ ажлын цаад эзэд нь хашир юм болохоор сумаа тавьж, нумаа нуусан хэвээр. Харин та арай гэнэн учраас тэр үү, энэ аяны дуу хоолой нь болон, Их хурлын гишүүний индэр ашиглаж, хөмсөг зангидан, өндөр дуугаар худал хуурмаг, гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл миний тухай удаа дараа хийгээд байгаа тул ийнхүү ил гараад, илт гүтгээд буй таныг шүүхэд өгөхөөс өөр арга үлдсэнгүйг минь болгооно уу.

Энэ дашрамд,

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүнийхнь хувьд танд сануулах нэгэн зүйл байна. Монголын ард түмний тодорхой хэсгийн элч төлөөлөл, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, Монгол улсын Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг хамгаалах учиртай төрийн түшээ хүн хуулийн дагуу шүүхээр үнэн мөнийг тогтоогоогүй байхад аль нэгэн иргэнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээ ршууд өөрөө тогтоож дүгнээд, барьж хорих, хуулийн цээрлэл үзүүлэхийг шаардаж байгаа нь иргэн хүний үндсэн эрхийг зөрчөөд зогсохгүй, хууль тогтоогч өөрөө хууль зөрчсөн үйлдэл хийжээ гэж үзэх үндэслэл хангалттай байна. Мөн үү?

Хоердугаарт, хуульч хүнийх нь хувьд танд анхааруулах нэгэн зүйл байна. Хуульч хүний эрхэмлэх естой зүйл бол хуулиа дээдлэх ёс. Монгол Улсын Үндсэн хуулийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг та мэдэх учиртай. Та намайг бусадтай хамтарч хулгай хийсэн хэмээн улайм цайм мэдэгджээ. Хулгай бол эрүүгийн гэмт хэрэг. Энэ болон өөр бусад гэмт хэргийг би ганцаараа ч бай, бусадтай хамтраад ч бай үйлдсэн нь үнэн бол би хуулийн хариуцлага хүлээх естой. Харин намайг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэсэн бол та хариуцлага хүлээх естой. Тийм үү? 

Гуравдугаарт, улс төрч хүнийх нь хувьд танд хэлэх зүйл байна. Хувь хүний, түүний дотор улс төрч хүний хамгийн нандин юм бол түүний нэр төр. Энэ бол туйлын үнэн бөгөөд надад ч бас танд ч хамаатай. Улс төрч хүний нэр төрд хамгийн халтай юм бол худлаа ярих явдал. Худалч нэгэнд хэн ч итгэхгүй. Өөрийн, өрөөлийн талынх аль алин нь итгэхгүй. Танд итгэж, таныг сонгосон сонгогчид, дэмждэг дэмжигчид ч итгэхгүй. Та залуу улс төрч хүн. Залуу байхад өөрөө том, бусад нь жижиг харагдах гээд байдаг тал бий.“Улс төрч өөртөө, чоно бусдад том харагддаг” гэх үг ч бас бий. Фэйсбүүкт буй таны олон бичлэг үзэж суухад энэ үг надад санаанд минь орж ирсэн. Та ч гэлээ өөрийн бичлэгүүдээ энэ үүднээс, шүүмжлэлтэй нүдээр эргээд нэг хараарай. Илүүдэхгүй байж мэднэ.

Дөрөвдүгээрт, хувь хүний чинь хувьд танд зөвлөх хэдэн үг байна. “Улс төр хийж” байгаа нь энэ гээд хүнээ болих ёсгүй. Хувь хүнийг тодорхойлдог гол зүйл бол хүний мөс, жудаг. Одоогоос бараг долоон жилийн өмнө, 2011 оны зун та бид хоер нүүр нүүрээ хараад нэг уулзаж билээ. Тэр уулзалт таны хүсэлт, санаачлагаар болсон бөгөөд та, бид хоёр улс төрийн болон амьдралын олон сэдвээр ярилцаж удаан сууснаа би санаж байна. Та тэгэхэд “Баяр ах, танаас суралцах юм надад их бий. Та хэдийгээр өөр нам гэлээ ч би тантай багш, шавийн барилдлагатай явмаар байна. Залуу хүний хувьд би танаас асууж, та надад ах хүний ёсоор зөвлөж яваарай гэж хүсъе” гэж надад хэлж байсан.

Хүнд зөвлөөд байхаар ухаан, мэдлэг, туршлага надад хомс учраас би танд туслаж, зөвлөсөн юм үгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Гэхдээ зөвлөгөө нэгэнт асуусан хүнд санасан бодосноо илэн далангуй хэлэхэд буруу нь юу байх билээ.  Шударга ёсны төлөө тэмцэнэ гэж та байнга мэдэгдэж байгаа дуулддаг. Тэр зөв. Гэхдээ шударга ёсны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүй гэдгийг ах хүний хувьд би танд сануулъя.

Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…

Ёсолсон,

Монгол Улсын иргэн, Ерөнхий сайд асан С.БАЯР

2018 оны 2-р сарын 12.

 

 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
burhan baidag yum(27.123.214.104) 2018 оны 02 сарын 19

zailuuldaa erlegiin elcheec duudlaga avcheedee..argaguidee tom luivar hiisendee ..tamd ih l zovooh baihdaa ..um mani bodmi hum

0  |  0
x(115.187.88.2) 2018 оны 02 сарын 16

petrovisiin oyungerel davaanyam hoeriig horij shalgahad bayar duusna!shalgah tsag irne ee

0  |  0
Зочин(66.181.160.1) 2018 оны 02 сарын 16

Хулгаачыг шоронд хатаая Батзандан чиний талд ард түмэн бий шүү үнэнд гүйцэгдээд ирэхээр энэ лаларууд их юм хийнэ

0  |  0
Bat(174.231.135.90) 2018 оны 02 сарын 14

Bayarin Hadam aav ni Erdenetiig luivardaj avah gej baisan Tord ajlaad terbumtan bolson hyndee Adar oodgyi hyndee ard tymen yaduu baihad hariin hulgaichidtai niileed

0  |  0
Zulaa(103.26.195.150) 2018 оны 02 сарын 13

Энхболд, Бадамжунай, хөгжлийн банк, төрийн банк, худалдаа хөгжлийн банк, сэтгүүлчид гээд маш их хүч эдний ард байна шүү дээ. Бид юу ч хийж чадахгүй

0  |  0
зочин(202.179.26.157) 2018 оны 02 сарын 13

Батзандан Ганцаараа биш Бид олуулаа очиноо

0  |  0
зочин(202.179.26.157) 2018 оны 02 сарын 13

СБаяр Ард иргэдийн Уур хилэнг хөдөлгөж яахнав дээ, Монгол түмнийг бүгдий нь Шүүхэд өгч чадахгүйгээс хойш, Батзандан Иргэдийн төлөөлөл Бидний өмнөөс Үүргээ гүйцэтгээд Үгээ хэлж болохгүй гэж үү,

0  |  0
Zoraaa(98.215.124.182) 2018 оны 02 сарын 13

Зевхен ганц Батзандан гишуунд бус Монголын ард тумэнд бичсэн захидал байнаа. Америкийн тэр олон байраа захидалдаа дурьдаагуй байх юм. Тэгсэн мертлее нэр терее хеецелдеж явах гэж дээ. Монголын ард тумэн чамайг аль эртний хараалдаа оруулаад авсалчихсан байгаа. Чи Монголоо гэсэн сэтгэлтэй Монгол хун биш. Чи хумсны чинээхэн жоом. Тэр жоомыг дэвсэлж далд оруулах Монгол сэтгэлтэй хумуун ий нэгээхэн навч нь би.

0  |  0
bi(103.10.21.103) 2018 оны 02 сарын 13

yasan ix nerendee xairtai laga ve chi ex oron ard tumnee xairalsan ymu elgen n tataj uxmer chin idsen mongo chin xodoodoor chin tsuvnaa muu 4 nudtei muur

0  |  0
j(59.153.112.92) 2018 оны 02 сарын 13

ingeed batzandan chi chatsagtaigaa holildoh chin ene.

0  |  0
ккк(202.179.24.151) 2018 оны 02 сарын 13

ХУРЦ БУРИАД АРХИЧИНТАЙ НИЙЛЛЭЭ.ОДОО ОРОС ЖЕНКО ЖУН-ГАА ЭНХБОЛД ШИНЖААН ЭБИ ХУ-ЖАА ЗИКА ДУТУУ БАЙНА

0  |  0
Agi(112.72.11.112) 2018 оны 02 сарын 13

Buudan horoo erguu 2 hulgaizig zail

0  |  0
Зочин(43.250.126.130) 2018 оны 02 сарын 13

Хурц муу бөлдөг бол юу вэ? Ёстой хуцваа л бна.

0  |  0
зочин(202.179.26.157) 2018 оны 02 сарын 13

СБаяр, Батзанданг Шүүхэд өглөө гээд СБаяр гэдэг хүний Нэр Төр сэргээд сүйд болох нь юу л харин Эсэргээрээ Ард иргэдийн Жигшил Зэвүүцлыг л улам хөдөлгөнө дөө, Нэг Батзанданг Шоронд хийхэд ахиад олон олон Батзандан шиг Нөхдүүд гараад л ирнэ шүү дээ

0  |  0
А.Мөнхжаргал(202.179.26.27) 2018 оны 02 сарын 13

Эрхэм Монгол улсын ерөнхий сайд агсан С.Баяр та ард түмэндээ Оюу толгойтой холбоотой асуудал, АНУ-д авсан олон үл хөдлөх хөрөнгө, улсын 100 сая доллар төлөх өрөнд унагасан зэрэг асуудлаа эр хүн шиг шүүхийн өмнө очиж шийдүүлээ. Эрхэм асар мундаг улс төрч ах минь

0  |  0
ардын хүү(122.201.25.46) 2018 оны 02 сарын 13

Ард түмэн шударга залуугаа дэмжих байлгүй ариа ч харж байгаад олигархи нарын гарт өгөхгүй байлгүй ард түмэн ард чинь байгаа шүү

0  |  0
zochin(202.9.41.108) 2018 оны 02 сарын 13

edeere oroldvol evdehiin temdeg, ehnereere oroldvol salahiin temdeg, ahaara oroldvol aluulahin temdeg, namaara oroldvol namnuulahiin temdeg gedeg bolj bn, savaagui nohoi sarand hutsnaa gej mun saihan ug shuu

0  |  0
зочин(202.179.26.157) 2018 оны 02 сарын 13

өнөөгийн Нийгэм маань үнэндээ дээгүүрээ Худал хуурмаг, Болохгүй бүтэхгүй Хүмүүсээр дүүрчихсэн юм байна дөө,

0  |  0
Зочин (43.242.243.9) 2018 оны 02 сарын 13

Монголын шүүх Баяр, Хурц гэх мэтийн юмнуудад л үйлчлэх юм дөө.

0  |  0
IRGEN(66.181.186.15) 2018 оны 02 сарын 13

BAYAR YAMAR ICHDEGGUI YUM BE YAJ ICHIHGUI INGEJ YARIJ CHADAJ BNAAA INGEH YUM BOL BATZANDANTAI ARD TUMEN HAMT BOSNO SHU MUU HULGAICH TSAGAACH OVGON MINI

0  |  0
Top