“I LOVE YOU” тоглолт маргааш болно

2018 оны 02 сарын 13

 

Маргааш буюу 2018 оны 02-р сарын 14-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд I love you тоголт болно. Тоглолтод дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, Э.Мишээл, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн болон Баянмонгол жазз найрал, удирдаач С.Саруул-Од нар оролцож хайр дурлалын сэдэвт дуу, хөгжмийг үзэгч сонсогчдын хүртээл болгоно.

Тоглолтын тасалбар 25,000₮ үнэтэй бөгөөд Филармонийн кассаар болон https://www.ticket.mn/event/230/ сайтаар худалдаалж байна. Юнителийн хэрэглэгчид 100GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 9992-5074-өөс лавлана уу.

Жазз хөгжмийн тансаг аялгуу, хайрын дуунууд эгшиглэх гэгээн үдэшлэгт хайрттайгаа хамт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top