Албаны автомашинуудын бүрэн бүтэн байдалд шалгалт хийжээ

2018 оны 02 сарын 13

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу автомашинуудын албаны шуурхай бэлэн байдлыг хангуулах зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн битүү зогсоолд тавигддаг эргүүл, жижүүр, эрүүлжүүлэх, шуурхай албаны автомашинуудын техникийн бүрэн бүтэн байдал өнгө үзэмж, тусгай дуут дохио, дагалдах хэрэгслүүдийг Ашиглалтын гуравдугаар хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Батболд, жижүүрийн шалгах механик, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цэрэндорж, холбоо, камер, сүлжээ хариуцсан ажилтан, цагдаагийн дэд ахлагч Э.Батзориг нар шалгасан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top