700 сонсогч үүрэг гүйцэтгэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 15

"Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн Сар шинийн баярын өдрүүдэд Их сургуулийн захирлын тушаалаар Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн нийт 700 сонсогч 02 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд 14 цагдаагийн хэлтэст хуваарилагдан эргүүл, хамгаалалтад хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэхээр боллоо.

Сонсогчид энэ хугацаанд Улаанбаатар хотод гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор замын цагдаа, улсын онц чухал объектын хамгаалалтад ажиллах юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top