“С.Зоригийг хөнөөлгөсөн гэх захиалагч, зуучлагчийг бидний дундаас илрүүлэх юм байна”

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн  хэргийн талаар МҮОНТ-ээр гарсан нэвтрүүлэг Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбатын хэвлэлд өгсөн ярилцлагатай  холбогдуулан Хэвлэлийн бага хурал хийлээ.   Хэвлэлийн бага хуралд Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат нар оролцлоо. Тэдний ярианаас товчлон хүргэж байна.

Л.Жавзмаа: Миний хүүгийн сэтгэцэд нөлөөлөх эм тариа хэрэглэсэн

Б.Содномдаржаагийн ээж  Л.Жавзмаа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбатын хэвлэл өгсөн ярилцлагатай санал нэгдэхгүй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, Амгаланбаатарын хэлсэн үгээр хэргийг шийдвэрлэсэн. Прокурор Г.Эрдэнэбатын хэвлэлд  өгсөн ярилцлагатай санал нийлэхгүй байна.  Захиалагч нь одоо хүртэл илрээгүй байгаа. Илрээгүй байхад захиалагчтай гээд энэ хүмүүсийг яллаж байна. Тагнуулынхан башир арга хэрэглэж миний хүүд тариа хийж, ухаан санааг нь солиоруулж яриулсан зүйлээ эвлүүлж, нотлох баримт болгосон. Нотлох баримтаараа зохиомол хэрэг үүсгээд нотлох гэж байгаа нь ичгүүртэй. Миний хүү шорон гянданд тамлуулж үхэх юм бол би байцаагч Бямбажав, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат, Ж.Сандагсүрэн гэсэн хүмүүсээс хүүгийнхээ амийг нэхнэ. Надад өөр ямар ч арга байхгүй.


-Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой та бүхэн уулзсан уу?

Уулзаагүй. Гэхдээ энэ тал дээр анхаарч өгөөч гэх хүсэлтийг тавьж захиа бичсэн. Хуульч хүний хувьд хүн хэлмэгдсэн талаар бодож л байгаа юм шиг байна лээ. 

Т.Хүрэлбат: Бидний дундаас захиалагч, зуучлагчийг илрүүлэх юм байна

Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат мөн хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

-МҮОНТ-ээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар тодорхой мэдээлэл өгсөн нэвтрүүлэг гарсан. Энэ талаар таны бодол?

-Энэ бол зүгээр зохиомжилсон кино байсан л гэж хэлнэ.

-Гэрчүүдийн тухайд юу хэлэх вэ?

-Шүүх, прокурорынхон ярихдаа бүх зүйл баримттай, нотолгоотой гэж ярьдаг. Гэтэл гарт баригдаж, нүдэнд харагдах ямар ч нотолгоо байдаггүй. 20 жилийн өмнө байрны гадна сууж байсан хоёр гурван эмэгтэй гэрчлээд зургийг нь хараад энэ хүмүүс мөн байна гэж тэр нэвтрүүлэгт яриад байгаа юм. Туршлагаас хэлэхэд нэг ангид хамт сурч байсан нөхрөө 20 жилийн дараа харахад нэгийгээ таньдаггүй. Гэтэл байрны гадна харсан хүнээ 20 жилийн дараа энэ хүн мөн гэж зааж байгаа нь яагаад ч үнэмшил төрөхгүй байгаа юм. Яагаад Б.Булган гэдэг хүнийг гэрч биш гээд шүүх хуралд ч оруулахгүй байж гадаа гудамжинд сууж байсан хүмүүсийн хэлснийг нотолгоо болгоод энэ хүмүүсийг буруутгаж байгаа юм бэ. Б.Булганыг баахан байцааж, хорьж шалгаад энэ хэрэгт хамааралгүй, буруугүй юм байна гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгвэл хуулиараа энэ хүн гэрч болох эрх нь сэргэх ёстой.

-Ам зургаар нотлогдсон байсан?

- Хэрэг гарсан даруйд Булганы мэдүүлгээр зураач Байдын  зурж өгсөн ам зураг байдаг. Эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан зураг. Гэтэл Б.Содномдаржаа хамаагүй өндөр, Т.Чимгээ хамаагүй намхан шүү дээ. Эсрэгээрээ. Гэтэл 20 жилийн дараа гэрч биш Б.Булганаар дахин ам зураг гаргуулсан байна. Харахад яг хөрөг зураг шиг зурсан. Манай дүүгийн гэрээс хурааж авсан альбомноос харж зурсан зураг гэж бодож байгаа

 

-Зуучлагчийн тухай яригдаад байсан?

-Захиалагчаас гадна зуучлагч гэдэг зүйлийг гаргаж ирсэн, тэр нэвтрүүлгээр. Эндээс алуурчид олдсон гэсэн учраас манайхны дундаас захиалагч, жуулчлагч хоёрыг гаргаж ирэх юм байна л даа.

-Эдгээр улсууд нэг нутгийнх, нэг гудамжных гэж байсан?

-Энэ бол үнэн. Амгаланбаатар Содномдаржаагийнхтай  хамар хашаа байсан гэсэн. Сайн мэдэхгүй.  Манай дүү Дорноговиос нөхрийн хамт Эрдэнэтэд очсон. Нэг нэгийгээ зүс мэднэ. Гэтэл Амгаланбаатар Содномдоржийг сайн найзууд байсан гэсэн.  Найман насны зөрүүтэй шүү дээ. Найз байх үндэслэлгүй ээ. Гэтэл бүдээрээ нийлж архи дарс ууж, хэрэгт орж явдаг хүмүүс гэж  нэвтрүүлэг дээр гаргаж байна лээ. Энэ нь ажилгүй юу л бол юу хийх хүмүүс гэдгийг харуулах мессежийг өгөх гээд байна. Тэгвэл тийм хэрэгт  холбогдож байсан баримтыг  хуулийнхан  тодорхой баримттай  болгох хэрэгтэй шүү дээ.

-Амгаланбаатар намайг Содномдаржаа, Чимгээ хоёр заналхийлж алах гээд байна гэсэн байсан шүү дээ?

-Тэр нэвтрүүлэгт өгүүлснээр Амгаланбаатар нь  Содномдаржаа, Чимгээ нар намайг заналхийлж амь насанд халдах гээд байна гэж шоронгийнхоо даргад хэлсэн. Шоронгийн дарга нь Тагнуулын байгууллагад уламжилсан тухай гарсан л даа. Амгаланбаатарын шоронгоос бичдэг байсан мэссэжээс уншъя. Хэлэхийн аргагүй муухай үгтэй. Гэхдээ уншихаас аргагүй. “Чамайг банди болгоно аа, лалар минь” гэх мэт. Айсан хүн ийм юм бичих үү.

-Тэдэнд татгалзах аргагүй их мөнгөний санал ирсэн гэсэн?

-Тэгж гараад байна лээ. Татгалзах аргагүй мөнгө гэдэг ямар хэмжээний мөнгө байх вэ. Үүнийг прокурор хуулийнхан тогтоох ёстой. Доллар уу, төгрөг үү.

-Амгаланбаатар үе үе алга болоод мөнгө ихтэй ирдэг гэж гарсан?

-Тийм. Архи уугаад хэд хоногоор алга болдог.  Мөнгөтэй ирэхдээ захиалагчаасаа авдаг тухай ярьдаг байсан гэсэн. Амгаланбаатар захиалагчаасаа их хэмжээний мөнгө авдаг байсан юм бол таксины жолоочийг хөнөөх үү. Таксины мөнгөгүй болоод жолоочийг хөнөөсөн ч юм бил үү. Мөнгөтэй байсан бол өргөж авсан ээжийгээ хөөж гаргаад гэрээ худалдах уу.

-Нийгэмд зохион байгуулалтайгаар гурван хүнийг хэлмэгдүүлсэн гэсэн ойлголт төрүүлэх нь гэсэн  зүйлийг нэвтрүүлгийн үед хэлсэн? 

-Тагнуул, прокурорынхны ажилд эргэлзээд байгаа юм. Иргэд ч адилхан. Ц.Нямдорж гуай хуулийн байгууллагад олон жил ажилласан хүн учраас туршлагаараа үнэнийг хэлсэн.Үүнтэй холбоотой бүлэглэлийн асуудал яригдаад байх шиг байна. Прокуророос яриад байгаа зүйл баримт, нотолгоогүй. Амгаланбаатарын үгээр л яваад байна. Эргэлзсэн хүн бүрийг “бүлэглэл”-ийн хүн гэсэн байдлаар ханддаг боллоо.

-Үзэгч таны бодлоор захиалагч хэн бэ гэсэн тухайд?

-Үзэгчид захиалагчийг олдоггүй юм. Хуулийнхан олох үүрэгтэй. Энэ бүхэн болохгүй байна шүү гэдгийг бид хэлээд байгаа хэрэг. Энэ бүх баримтуудаа нотлооч. Хоорондоо зөрөөд байна.


Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.180.91) 2018 оны 02 сарын 26

Prokuroroo/chinheer.tegeed.Bulgan.gerch.bish.yam.uuhajuud.bsan.gants.amid.gerch.buguud.bas.hohirogch.yagaad.shuuh.hurald.oruulaagui.yam.ene.bol.tsever.zohiomjit.jujig.togloson.chadvargui.bj.ogtsrooch

0  |  0
zochin(66.181.180.91) 2018 оны 02 сарын 26

iim.chadvargui.setgen.bodoh.dugnelt.hiih.chadvargui.huulich.nertei.hog.shaarnuudyg.turuus.tseverleech.erunhiilugchee.yu.hiigeed.ajlaa.hiihgui.bnaa

0  |  0
zochin(66.181.180.91) 2018 оны 02 сарын 26

iim.chadvargui.setgen.bodoh.dugnelt.hiih.chadvargui.huulich.nertei.hog.shaarnuudyg.turuus.tseverleech.erunhiilugchee.yu.hiigeed.ajlaa.hiihgui.bnaa

0  |  0
zochin(66.181.180.91) 2018 оны 02 сарын 26

iim.chadvargui.setgen.bodoh.dugnelt.hiih.chadvargui.huulich.nertei.hog.shaarnuudyg.turuus.tseverleech.erunhiilugchee.yu.hiigeed.ajlaa.hiihgui.bnaa

0  |  0
zochin(66.181.180.91) 2018 оны 02 сарын 26

iim.chadvargui.setgen.bodoh.dugnelt.hiih.chadvargui.huulich.nertei.hog.shaarnuudyg.turuus.tseverleech.erunhiilugchee.yu.hiigeed.ajlaa.hiihgui.bnaa

0  |  0
zochin(66.181.180.91) 2018 оны 02 сарын 26

Prokuror.Erdenebat.ichij.uheesei.umnuus.ni.ucheed.bna.shuu.yamar.ch.medleg.chadvar.alga.ene.hund.shivshig

0  |  0
рррр(64.119.25.93) 2018 оны 02 сарын 26

Эбэгийн уед Монголын улс тор ямар муухай олчвоо,адгийн шаар, ардчилалын баг зуусэн чоно,яг Мянмарийн алуурчин эмэгтэй еронхийлогч шиг.

0  |  0
zochin(66.181.180.91) 2018 оны 02 сарын 24

Etsest.ni.unen.zaaval.yaldag.yam.Yamand,hemjee.hyazgaar.gej.bdag.Mongolchuud.teneg.bishee

0  |  0
zochin(66.181.180.91) 2018 оны 02 сарын 24

Elbegdorj.Hurts.2oo.ta.naryn.zohioson.jujigiig.bugd.mednee.odoo.hergee.hulee

0  |  0
zochin(66.181.180.91) 2018 оны 02 сарын 24

Shuuh.prokuroruudyn.zohioson.emgenelt.jujgiig.odoo.zogsoo.arai.dendej.bna.huulichid.ni.ichij.uheech.shivshig.shivshig

0  |  0
Элбэгээ(150.129.142.171) 2018 оны 02 сарын 24

Монголын улс төрийг элбэгдорж хурц хоёр хэлмэгдүүлэлтийн талбар болгож өөрсдөө түнтийтлээ баяжаад, одоо хагарах биз дээ

0  |  0
zochin(64.119.23.108) 2018 оны 02 сарын 23

yaj ch harsan 1998 onii am zurag ene nuhudtei taarch l bnaleeshtee.uhtel ur haram bolohoor l ingeed yavdag baihdaa zailuul

0  |  0
Зочин(66.181.182.127) 2018 оны 02 сарын 23

Нэгэнт шийдсэн болохоор энийгээ хамгаалах гэж үхэн хатан зүтгэж байгаа нь олны дургүйг хүргэж байна гэдгийг ойлгохгүй байгаа мутакуудыг хэн гэхэв хуулиар түрээ барьж юм мэдэхгүй олон хүмүүсийг хэлмэгдүүлж явсан ийм хүмүүсээс ард түмэн өнөөдөр ял асуух ёстой хэрэгтэн гээд байгаа улсуудын сэтгэцэнд нөлөөлөх юу ч хийсэн байж болзошгүйг Энхбатыг авчрахдаа хийсэн сэтгэц мэдрэл алдууллах тариа нотлоод байгаа юм биш үү

0  |  0
Ард(202.9.44.66) 2018 оны 02 сарын 23

С.Зоригийн хэргээр далимдуулан энгийн иргэдийг гүтгэн хэрэг хүлээлэгсэн явдлыг зүгээр орхиж болохгүй ээ шудрага бус ажиллагаа явуулсан шүүхийн ажилчидтай хатуу тооцоо хийж тэднээс хариуцлага нэхэж хэний удирдлаганд ийм гэмт хэрэг хийх болсныг тэр хүмүүсээр ард түмний өмнө үнэнийг нь хэлүүлэх цаг нь болсон бна.

0  |  0
Top