Өнгөрсөн шөнө гарсан ноцтой хүн амины хэргийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 24

Өнгөрсөн шөнө буюу 2-р сарын 22-оос 23-нд шилжих шөнө Сонгино-хайрхан дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал 60 орчим настай иргэнийг цээж, нуруун тус газар нь 30-аад удаа хутгалж хөнөөсөн байна. Эрүүгийн цагдаа, цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн шөнө хүч нэмэгдүүлэн эрлийг үргэлжлүүлж самналт хийж өнөөдөр өглөө мөрдөн шалгах газрын алба хаагчид гэмт этгээдийг баривчилсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байсан юм. Тэгвэл энэхүү хэргийн  тухай ЦЕГ-аас тодруулахад “Энэхүү хэрэг нь Сонгино хайрхан дүүргийн 26-р хороонд гарсан. Хэргийн тухай мэдээллийг прокуророос зөвшөөрөл авч байж өгнө. Энэ сарын 26-нд албан ёсоор мэдээлэл хийнэ.  Хэрэг шалгагдаж байгаа учир одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Бид хэргийн тухай эргэн сурвалжлах болно.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top