МАХН-аас АН-ыг зорих уу, О.Баасанхүү

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

МАХН-ын гартаа аваад алдсан О.Баасанхүүгийн хувьд цаашдынх нь "хувь заяа" бүрхэг болж эхлээд байв. Намынхаа зарим нөхдийг ч хөлдөө чирэх бололтой. Учир нь тэрбээр МАХН-ын их чуулганыг Төрийн ордонд дуулиан шуугиантай хийж, Н.Энхбаярыг суудлаас нь түлхсэн. Гэхдээ унагаж хараахан амжаагүй байж. Өөрийгөө энэ завсар мөн намын даргад өргөмжлөөд амжсан билээ. Тэгэхээр түүнтэй хамтарч "хаан"-аа түлхсэн нөхдийн хувьд ч адилхан туугдахад хүрэх биз. Улсын их хуралд суудал эзэлдэг ганц гишүүний хувьд тэрбээр нэг хэсэг дураараа дургив. Одоо нэгэнт тэр МАХН-аар овоглогдохоосоо өнгөрсөн. Н.Энхбаяр намын нөхдөө цуглуулан галс туг зүүж "эртний" маягаар буюу "соци" аргаар Намынхаа их хурлыг эхлүүлж, өрнүүлж, өндөрлүүллээ. Энэ үеэрээ УИХ дахь цорын ганц гишүүнээ "өшиглөх" шийдийг гаргалаа.

"Хууль бусаар МАХН-ыг хуралдуулж, намын удирдах эрхийг авсан. Мөн намаа хагалан бутаргасан" гэх үндэслэлийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүд "тохоож", МАХН-аас хөөгөөд хаячихав. Мөн Улсын дээд шүүх ч О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан байна. Хөөрхий гишүүн ийнхүү хөөж гүйх бөмбөг ч үгүй, хоосон ширээ тохойлдон үлдлээ. Төрийн ордноос гараад зорьж очих хаяггүй болсон түүнийг одоо яах бол хэмээн олон нийт харж байна.

Харин сүүлийн өдрүүдэд түүний толгойг Ардчилсан намын ах эгч нар нь илж байгаа сураг дуулдах болов. УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас эхлээд, О.Магнай... нарыг гудамжинд халтартаж, хашхирч явсан нөхдийг тоогоод эгнээндээ элсүүлчихсэн "ах" нар нь О.Баасанхүүг "цаашаа" гэхгүй биз. АН-ын УИХ дахь суудалд нэг тоо нэмчихнэ. Хоёрдугаарт, олонхын өөдөөс ганцаараа цор цор гэж суудаг хүн АН-ынхантай нийлбэл нэлээд том дуугараад "ах" нарынхаа дуу хоолойд нэмэртэй. Гүйдэл суудал ихтэй, явган түргэн зантай О.Баасанхүү гишүүний дараагийн хоргодох байр АН гэдгийг эх сурвалжууд өгүүлж байна. Ямар ч гэлээ О.Баасанхүү Ардчилсан намд элсэхээр тохиролцсон гэх мэдээллийн үнэн мөнийг хүлээх үлдлээ. 

З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zohcin (203.91.115.37) 2018 оны 02 сарын 27

МАХН.гэж нам одоо байхгүй /энэ бол зүгээр сүнс яаваад байна/

0  |  0
baagii(202.179.10.90) 2018 оны 02 сарын 27

uul garal ni ug ni ardchilsan nam yum shu de. gishuunchlelee dahin sergeehed buruu yum bhgui

0  |  0
Зочин(64.119.26.35) 2018 оны 02 сарын 26

Баасанхүү нам дагаж навсаганахаа больчихвол яасан юм

0  |  0
Зочин(103.229.120.88) 2018 оны 02 сарын 26

Ок

0  |  0
Зочин(103.229.120.88) 2018 оны 02 сарын 26

МАХН -ыг татан буулгаач !!! Энэ үeэ өнгөрөөсөн улсуудыг улс төрийн тавцангаас зайлуулаач !!!

0  |  0
Top