Дэлхийн анхны эмэгтэй уулчны эмгэнэлт түүх

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

Германы уулчин Ханнелоре Шматц бол дэлхийн анхны эмэгтэй уулчин юм. Тэрбээр 1979 оны 10 дугаар сард багийнхныхаа хамт Эверестийн ноён оргилд амжилттай авирчээ. Уулнаас бууж байхдаа Ханнелоре Шматц ядарсан тул Рэй Генет гэх уулчны хамт түр зогсож, амсхийсэн байна. Хөтөч нь тэднийг хурдан бууж, дөрөвдүгээр кемп хүрэхийг шавдуулж байсан боловч тэд “Үхлийн бүс”-д хоноглохоор шийджээ. Ингээд унтлагийн хөнжлөө гаргаад, нэмэлт хучлага ч нөмрөлгүй унтсан байна. Шөнөжин хүчтэй шуурсны улмаас Рей Генет даарч, биеийн дулаанаа бүхэлд нь алдаж, амьсгал хураажээ. Кемпээс ердөө 100 метрийн зайд Ханнелоре ядарч туйлдсан улмаас амиа алдсан байна. Эцсийн үгс нь “ус...ус” байсан гэдэг. 1984 онд Ханнелорийн цогцсыг уулнаас буулгахаар явсан хоёр эрэгтэй хүчтэй салхинд оргилоос шидэгдэн амиа алдсан байдаг. Саяхныг хүртэл дөрөвдүгээр кемпээс дээш хөдөлсөн уулчид үүргэвч цүнхээ түшиж хэвтсэн Ханнелорын нүд нь нээлттэй, үс нь хийссэн цогцосны хажуугаар гардаг байсан гэдэг. Дараах зураг дээр Эверестийн ноён оргилд амьсгал хураасан дэлхийн анхны эмэгтэй уулчин Ханнелоре Шматцын цогцос харагдаж байна.

Ариунаа Онгио

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.72.245.122) 2018 оны 02 сарын 28

ямар авцалдаа муутай мэдээлэл вэ

0  |  0
Top