Дорноговийн Засаг дарга асан П.Ганхуягийн шийдвэрийг залруулна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 01

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн намар Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ үеэр орон нутгийн удирдлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийсэн юм. Шинжилгээний явцад Дорнговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан А/638 дугаарт захирамжаар Замын-Үүд суманд хотын Захирагчийн ажлын алба, түүний бүтцийг байгуулсан нь тогтоогдсон юм. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга дур мэдэн шийдвэр гаргажээ. Энэхүү хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар  явуулсан хүсэлтийг хүлээн авсан тухай хариуг МУ-ын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн байна. Г.Занданшатарын албан бичигт “УИХ-ын 1994 оны 34 дүгээр тогтоолоор Замын-Үүд хороог татан буулгаж , Замын-Үүд сум болгон байгуулсан. Хилийн цэсийг нь тогтоож сумын төвийг “Борхой тал” гэж нэрлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд Дорноговийн Засаг дарга асан П.Ганхуягийн шийдвэрийг хуульд нийцүүлэхийг тус аймгийн Засаг даргад үүрэг, чиглэл болгожээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top