”ТЭЦ-4” 245 сая төгрөгийн ашигтай ажиллажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 04

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн 2016-2017 оны удирдлага, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байдаг.  .

 “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК нь 2017 онд төлөвлөгөөгөө 100,8 хувиар биелүүлж, 245,5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тус компанийн удирдлагууд цахилгаан, дулаан түгээлтийн найдвартай хэрэглээг хангах, орлогыг нэмэгдүүлэх талаар шат дараатай олон арга хэмжээ өнгөрсөн онд авч хэрэгжүүлсэн нь амжилттай болжээ хэмээн ажлын хэсгийнхэн  дүгнэсэн байна.

 Гэхдээ шалгалтаар тус т компани Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж үндсэн хөрөнгө зөвшөөрөлгүй олж авах, хууль зөрчсөн худалдан авалт хийсэн зэрэг зөрчил, дутагдал илэрчээ.   Тиймээс компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үргүй зардлыг арилгах, хөрөнгийн өгөөжийг сайжруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний үндэслэлийг бодитоор хийх, худалдан авах ажиллагааны төлөвлөлөөг хууль, журмын дагуу төлөвлөх, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах зэргийг анхааруулж, биелэлтийг ТӨБЗГ-т ирүүлэхийг даалгалаа.    

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.131.243.190) 2018 оны 03 сарын 05

Hereglegchdiinhee tolbor deer yanz buriin nershiltei tatvar nemseneeree l ashigtai garsan bhaa. Sar bolgon tolboroo hiih geed l ochihod chini eldev suuri une, demjih tarip geed l tanii medehgui nidend uzegdej gart medregdehgui nemegdluud bainga l osson nemegdeltei bgaag anzaarah heregtei

0  |  0
Gana(83.97.157.201) 2018 оны 03 сарын 05

TETs ashigtai ajillasan ni saihan medee bna.Usan tsah.stantsgvigeer tsahilgaany achaalal ni undur helbelzeltei manaih shig ulsad vndsen tsehnikee evdeed duusaj bgaa daa.Masshintai l adil neg haazlaj davhiad l daraa ni negdvgeer araagaar untraah ni holgvi geldreed bval tany mashin amarhan budaa bolnoo doo

0  |  0
Зочин(182.160.5.170) 2018 оны 03 сарын 04

Тэр ашгаасаа засвараа зохих ёсоор нь хийсэн бол хүний аминд хүрэхгүй л байсан даа.

0  |  0
Top