100 мянгаар тоглолт үзэх үү яах уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05

"Жамаас", "Тэнгэр ээж минь өршөө", "Тэнгэрийн хүү", "Ээж минь", "Халуун элгэн нутаг", "Тэмээн сүргийн говь" зэрэг олон арван уран бүтээлийг түмэн олныхоо зүрх сэтгэлд эгшиглүүлсэн Монгол поп опера Увертюра хамтлаг “VIP” тоглолтоо эмэгтэйчүүдийн баяраар толилуулахаар болжээ.

Тус тоглолтын тасалбарын хувьд нэг хүний 100.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд нийт 10 хүн 1.000.000 төгрөгөөр багцалсан тасалбарыг авч, нэг ширээнд тухлан сууж хүндэтгэлийн зоог барингаа хундага дарс шимж, тав тухтай орчинд тоглолтоо үзэх ажээ. Ийнхүү өөрсдийн гайхалтай уран бүтээлүүдээ хит болгон эгшиглүүлж, төр, түмний хайр хүндлэлийг хүлээж, Монгол төрийн үндэсний их баяр цэнгэл наадмыг гурвантаа нээж, сүүлийн арав орчим жил уран бүтээлээ тасралтгүй туурвиж, од болон гялалзаж яваа Увертюра хамтлагийн “VIP” тоглолт энэ жилийн эмэгтэйчүүдийн баярын нэгэн сайхан тоглолт болох нь дамжиггүй.

Харин тус хамтлагийн тоглолтыг үзэж, эмэгтэйчүүдийн баярыг өнгөрөөх хүсэлтэй залуус байлаа ч тасалбарын үнэ чамгүй өндөр байгааг хэлж байна. Уг нь бол 100 мянган төгрөг бол их зүйл биш ч гэлээ найз охиноо тоглолтод урьж байгаа оюутан залууст бол чамгүй их мөнгө аж.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top