Эгийн голын эхэнд машинтайгаа цөмөрч амиа алджээ

Хөвсгөл нууранд амиа алдсан иргэний талаар албан ёсны эх сурвалжийн мэдээлэл ирлээ. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын эх” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим “Ланд-200” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрч, Улаанбаатар хотын харъяат иргэн 36 настай Б амь насаа алдсан байна.
 Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын есөн алба хаагч, Цагдаагийн газрын долоон алба хаагч, орон нутгийн долоон хүн, нийт 23 алба хаагч, гурван автомашинтай 07 цаг 40 минут ажиллаж, 12:50 цагт Улаанбаатар хотын харьяат иргэн Б-ийн цогцсыг, 20 цаг 46 минутанд “Ланд-200” загварын суудлын автомашиныг татан гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Осол болсон газар Мөсний баяраас 10 гаруй километрийн зайтай Хатгал тосгоны зүүн талд  бөгөөд осолдсон иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад өрх рүү орж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлсэн байна.
Л.Зул
www.zindaa.mn


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochun [ 27.123.212.140 ]      |     3-р сарын 05 -нд, 06:46 минутанд

hohino sogtuu

Go to top of page