Эрхээ хамгаалах өдрөөр 430 эмэгтэй хүчирхийлэлд өртжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 09

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Мартын 8" өчигдөр тохиосон. Гэвч эл өдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 430 дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Үүн дунд  эрүүл мэндээрээ хохирсон долоон дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах нэгэн караокед 36 настай, эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хамтран амьдрагч 36 настай, эмэгтэй Б-г зодож, гэмтэл учруулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

“Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний ... тоотод манай нөхөр намайг зодоод байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад 32 настай, эмэгтэй М-г нөхөр 33 настай, эрэгтэй Ш нь согтуурсан үедээ зодож танхайрсныг дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ...байранд оршин суух 61 настай, эрэгтэй Б гэгч нь согтуурсан үедээ эхнэр, 62 настай, эмэгтэй О-г зодож танхайрсныг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

  Жирийн өдрүүдтэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэг дахин өссөн үзүүлэлттэй гарсан гэдгийг  Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eej nar(64.119.25.217) 2018 оны 03 сарын 10

MUNHNAR EEJ

0  |  0
Zochin(66.181.161.44) 2018 оны 03 сарын 09

Bayriin udur gedgiin boliulmaar yuma emegteichuudiin erhiig hamgaalah udur shuudee.ene udriig tiim l ih temdeglehgeed amrah gd bdag yum bol argachlaa uurchilmuur yum.bayr gsn bolgonoor amarch temdegledgee bolimoor yum.martiin 8 ch gsn arai darsaa zaruulahgui erhiihen udur gsn amar tvan blgaach

0  |  0
zochin(139.5.217.232) 2018 оны 03 сарын 09

ter 61nastai uvgun bas yuv de zaluuchuud ni uhamsargui bla gehed hugshichuul ni zuv utulmuur ym

0  |  0
coogii(203.91.115.45) 2018 оны 03 сарын 09

Exneree bayrluulna ged arxi avchixad uuruu uugad teged exneree zovooj bxgvi malnuud

0  |  0
dddd(66.181.184.170) 2018 оны 03 сарын 09

Bayariinhaa udruur zoduulj bdag zayagui yum be yaasan

0  |  0
zochin(103.26.195.77) 2018 оны 03 сарын 09

bolovsrolgui erchuudiin hiij bui uildel.yamaar ch yum be dee

0  |  0
ббббб(202.55.191.205) 2018 оны 03 сарын 09

ЭНЭ БАЛИАР ХАР НИЙГМЭЭС БОЛЖ БАЙГАА ЮМ ... СОЦИАЛИЗМЫН ҮЕД ИЙМ ЗҮЙЛ БАЙГААГҮЙ ШҮҮ .. бат үүл ээ ....

0  |  0
зочин(202.131.243.50) 2018 оны 03 сарын 09

Нэг дахин гэдэг чинь өсөөгүй гэсэн үг ш дээ.

0  |  0
Иргэн(122.201.17.100) 2018 оны 03 сарын 09

Олон нийтийн боловсрол энэ тэрийг албаар эзэнгүйдүүлснээс ард түмний ухамсар доройтсон. яацанч ард түмэн бэ чааваас

0  |  0
Top