Сийлбэрч залуу сумандаа спорт заал байгуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 09

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Ш.Пүрэвдорж сумынхаа төвд өөрийн хөрөнгөөр спорт заал барьж ашиглалтад оруулжээ. Сумын спорт заал нь баригдаад олон жил болсон, хуучирч муудсан байна. Иймд заалны хэрэгцээ байгааг Ш.Пүрэвдорж анзаарч харжээ. Спорт заал ашиглалтад орсноор Жаргалант сумын хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, спортоор хичээллэх боломжтой болсон байна. Ш.Пүрэвдорж нь удам дамжсан сийлбэрч ажээ. Сийлбэртэй гэр, модон эдлэл урладаг байна. Тэрбээр өөрийн хүч хөдөлмөрөөр олж, хуримтлуулсан мөнгөө ийнхүү спорт заал барихад зориулсан байна. Заал барихад 130 гаруй сая төгрөг зарцуулжээ.Тэрбээр “Сийлбэр хийж олсон мөнгөөрөө босгосон. Одоо бэлтгэл, хувцас солих өрөө, нолийн өрөө, душь босгоход 200 гаруй сая төгрөгт багтах тооцоо гараад байна” гэсэн байна.

2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
U(84.75.212.226) 2018 оны 03 сарын 09

Huurhiiin.iim egel humuus saihan shuu

0  |  0
Top