Амиа хорлох гэж завдсан иргэнийг аварчээ

2018 оны 03 сарын 10

Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Батхуяг нь иргэний амь насыг аварчээ.  

Тус аймгийн харьяат иргэн Б нь Мартын 08-ны 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн таарамжгүй байдлаас болж 5 давхар байшингийн дээврээс үсэрч амиа хорлохыг завджээ. Уг үйлдлийг цагдаагийн хошууч Ц.Батхуяг мэргэжлийн өндөр ур чадвар гарган таслан зогсоож эрдэнэт хүний амийг аварсан байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top