“Дэлхийн монголчууд нам” хятадаас санхүүжилт авах уу

 Ах нар нь төлөвшиж, үзэл баримтлалаа ч тодорхойлоогүй шахам байхад Монгол Улсад 28 дахь улс төрийн хүчин төрлөө. Намыг татан буулгах, үзэл баримтлалыг нь шинээр уралдуулан дахин байгуулах тухай ярьж суух зуурт шинэ нам төрж байна. “Дэлхийн монголчууд” хэмээх сүржин нэртэй намыг Г.Тэмүүжин хэмээх их хааны нэртэй залуу байгуулсан нь олны сонорт нэгэнт хүрлээ. Отгон нам төрөхтэй дөрөө харшуулан “Зуун ямаанд жаран ухна”, “Олдоод өлдөнө”, “Бас л нэг ашиг хонжоо хайгчид биз” гэх зэргээр ад шоо үзэж байгаа бол нөгөө талаас “Дэлхийн талыг эзэлж явсан их хааны нэртэй хүү Дэлхийн монголчууд нам байгуулж байгаа нь билэгшээлтэй юм” гэж байна. Түүгээр ч зогсохгүй сүсэг бишрэлт түмэн олон маань тэднийг их л томд тооцож байгаа нь ч анзаарагдана.

Ямартай ч нэгэн үзэл бодол, нэгэн зорилгын төлөөх бүлэглэл үүсч, тэр нь улс төрийн хүчин байхаар Улсын Дээд шүүх бүртгэж авчээ. Одоо тэд ямар зорилгын дор нам байгуулснаа, ямар үзэл баримтлал чиг зүгээр явахаа түмэнд дэлгэх учиртай.

Өргөн агуулгаар нь авч үзвэл утга учир бас бий. Өнөөдөр дэлхий дээр Монгол Улсаас гаралтай 10 гаруй сая хүн амьдран суугааг статистик баримт хэлдэг. Дэзд Монгол буюу Хөх нуурын монголчуудаас эхлээд Цаст, Өвөрмонгол, Дунсиань, Цагаан монголчууд, Буриад гэх мэт монголчууд дэлхий дээр амьдран сууж байна. Хэрвээ Г.Тэмүүжин нарын байгуулсан “Дэлхийн монголчууд нам” том зорилгын төлөө ажиллаж чадвал үндэстнээ нэгтгэх том шалтгаан ч байхыг үгүйсгэх аргагүй. Утгаар нь хэрэгжүүлж чадвал тэднийг дэмжих үндэсний үзэлтнүүд чамгүй олон бий. Хамгийн наад зах нь УИХ-ын гишүүн С.Жавхлангийн “Хамаг Монгол” төслийн баг, “Дэлхийн монголчууд” нэрээр нэрлэгдсэн олон бүлэглэл дэмжихээс өөр гарцгүй. Утгаар нь хэрэгжүүлж чадвал шүү дээ. Саяхан сэтгүүлч Ш.Гүрбазар, түүхч Д.Өлзийбаатар нарын нөхдийн эхлүүлж байгаа “Хөх тойрог” төсөл ч үүнд хамаатай гэхээр чамгүй дэмжлэг авах магадлал өндөр юм.

Түүнээс Г.Тэмүүжин нар тулга тойрсон улс төр хийж, бусад жижгүүд шигээ шантааж маягаар ажиллавал хэнд ч хэрэггүй нэгэн хог шаар болж үлдэнэ. Монгол Улсад бүртгэлтэй 28 намын дийлэнх нь зөвхөн улс төрийн шантааж хийх замаар үйл ажиллагаа явуулдаг. Сонгууль дөхөж айсуй цагт жижиг намууд чимээ орж эхэлдэг. Тэдэнд хийхгүй зүйл үгүй бөгөөд өөрсдийн үзэл баримтлал чин зорилго үгүй. Тиймээс аль нүүр өгсөн томоохон улс төрийн хүчний талд дуу хоолойгоо нэгтгэхээс эхлээд тойрог наймаалцах, санал хуваах замаар улс төрөө явуулдаг энэ л бүлэглэл. Магадгүй, “Дэлхийн монголчууд нам” ийм замаар явах нэгэн бүлэглэл байхыг ч үгүйсгэхгүй.

Үүнээс гадна “Дэлхийн монголчууд” хэмээх үндэсний хэмжээний хөтөлбөр бий. Уг хөтөлбөрийн зорилгод заахдаа “хилийн чанадад байгаа монгол иргэдэд чиглэсэн цогц бодлогыг боловсруулах, Үндсэн хуульд заасан тэдгээрийн эрхийг баталгаажуулах, монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүдийн соёлын солилцоо, харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийн зүгээс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэсэн байгаа.

Дэлхий дээрх хамгийн олон монголчууд БНХАУ-д Өвөр Монгол нэртэйгээ тэдний сүүдэрт амьдарч байна. Өмнөд хөршийн бодлого ч манай улс төрд үеийн үед санаархаж, гар хөлөө шургуулахыг эрмэлзэж ирсэн гэхэд болно. Тиймээс “Дэлхийн монголчууд нам” хятадуудаас санхүүжилтээ босгосон ч болохгүй зүйл алга гэдгийг шинжээчид хэлж байна. Үнэхээр л дэлхийн хэмжээний хөх толботнуудыг нэгтгэж, монгол хэмээх нэрийг дэлхийн дээвэр тултал мандуулах чин зорилготой бол хаанаас ч санхүүжилт авсан яах вэ. Үе үеийн эрх баригчид дэлхийн өнцөг булан бүрээс зээл, тусламж нэрээр санхүүжилт авсаар байгаад өнөөдөр монголчууд бид өрөнд нэгэнт баригдаж, Монгол Улсын гадаад өр бараг 20 тэрбум хол давсан ам.долларт хүрсэн. Ийм байхад хятадаас ганцхан тэрбум санхүүжилт авахад болохгүй зүйл алга. Ерөнхийдөө улс төрийн хоёр том хүчнээс ард түмэн залхасан, ерээд оноос хойш улс төрд хутгалдаж байгаа бүх улс төрчдөөс уйдсан гээд “Дэлхийн монголчууд”-д боломж бол харагдаж байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Бод [ 64.119.24.166 ]      |     3-р сарын 13 -нд, 09:04 минутанд

Эбэ баба бараг л байхаа даа.

mongol [ 202.9.41.229 ]      |     3-р сарын 13 -нд, 01:16 минутанд

сайн ух ард нь нөгөө элбэгдорж байгаа

ji [ 41.85.161.168 ] 3-р сарын 13 -нд, 01:31 минутанд

Бүх хүнд зориулсан санал Бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа ГИФ БАНК-тай хамтран шийдэж, хувь хүмүүст болон хэрэгцээтэй бүх хүмүүст зээл олгохоор шийдсэн. Санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд хувь хүмүүсийн хоорондох зээлийн хэрэгцээ, таны үйл ажиллагааг сэргээх, эсвэл төслийг хэрэгжүүлснээр банкууд таны өргөдөлд татгалзах шалтгаан болдог Бид 5000 еврогоос 500 еврогоос 500,000 еврог хүртэлх зээлийг 3% -ийн хүүтэйгээр зээлээр авах боломжтой. Бид танд туслах боломжтой газруудыг энд харуулав. * Санхүү * Ипотекийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Нэгтгэсэн өр * Зээлийн шугам * Хоёр дахь ипотекийн зээл * Зээлийн гэтэлгэл * Хувийн зээл Та банкинд хоригдож, банкинд тааламжтай байдаггүй, эсвэл төсөлтэй бол илүү сайн санхүүжилтгүй, муу зээл, төлбөрөө төлөхөд мөнгө хэрэгтэй, компаниудад хөрөнгө оруулах хөрөнгө оруулдаггүй. Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай. Бусад мэдээллийн хувьд бидэнтэй имэйлээр холбогдоно уу. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

Go to top of page