Иргэдийн анхааралд: Газар худалдан авахдаа болгоомжил

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 14

Газрын гэрчилгээг хуурамчаар үйлдэж зарсан хэрэг гарчээ. Энэ талаар Нийслэлийн газрын албанаас дараах мэдэгдлийг хийсэн байна. 

Нийслэлийн Газрын албаны холбогдох албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа буюу 2018 оны гуравдугаар сарын 1-ний пүрэв гаригт хуурамчаар үйлдсэн газрын гэрээ, гэрчилгээг анхлан илрүүлж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж эхэлсэн. Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хоёр ширхэг гэрчилгээг хуурамчаар үйлдэж залилан хийсэн гэх эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийслэлийн Газрын албанаас мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан шаардлагатай мэдээлэл, материалыг гаргаж өгөөд байна. Энэ асуудалтай холбогдуулан иргэдэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, нийслэлийн Газрын алба болон харьяа дүүргийнхээ Газрын албанд хандан шалгуулж байхыг анхааруулж байна гэжээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гарам(122.201.23.83) 2018 оны 03 сарын 13

60 тэрбумыг арай өөр аргаар босгох гэж үзэж л дээ. Тэд удахгүй улайрна хараарай. Бүх тендерүүд тэдний гараар орж алга дуусна.

0  |  0
Top