Р.Тиллерсон онгоцноос буугаад л халагдсанаа мэдсэн байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 15

 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон албан тушаалаасаа огцорсон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа билээТүүнийг огцруулах болсон шалтгаан нь Д.Трамптай санал зөрөлдсөн ба Хойд Солонгосын уулзалттай холбоотой гэх мэдээлэл байгаа юм. Р.Тиллерсон Африкийн Чад Нигерт ажлын шугамаар явж ирээд, Вашингтонд газардсаны дараа ажлаас халагдаж буйгаа мэдсэн байна. Хэрэв Р.Тиллерсон огцроогүй бол Хойд Солонгостой уулзах уулзалтанд явах байжээ. Төрийн департаментын шинэ тэргүүний хувьд Тагнуулын төв газрын дарга Майк Помпеог томилогдсон юм. М.Помпео нь Хойд Солонгост гуравдугаар сард багтааж цохилт өгөхгүй бол бидэнд цохилт өгөх болно гэдэг хатуу байр суурьтай байдаг хүн аж. Рэкс Тиллерсоны орлогч Стив Голдстейн нь ажлаасаа халагдаж Хезер Науэрт оронд нь томилогдсон юм.

Мөн АНУ-ын түүхэнд анх удаа тагнуулын төв газрын даргаар Жина Хаспел гэх эмэгтэй томилогдоод байгаа билээ. Тэрбээр мэргэжлийн тагнуулч бөгөөд тагнуулын төв газарт 30 гаруй жил ажиллажээ. Ерөнхийлөгч Д.Трампын хийсэн томилгоонууд нь сенатаар орж батлагдаж байж хүчин төгөлдөр болох гэнэ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(139.5.216.224) 2018 оны 03 сарын 14

Энэ сэтгүүлчийн бичиж, эсвэл орчуулга хийж байгаа царайг нь ээ. Мохоо, махан хэлээр, утга, найруулга гэж байхгүй хачин юм бичээд буруу хүний зураг тавиад...

0  |  0
Setguulch(202.70.34.38) 2018 оны 03 сарын 14

Buruu hunii zurag tavitsan bna. Naadchin General Mattis bna shd... Boli l doo.

0  |  0
Top