Энэ жил эртхэн ямаагаа самнаарай

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 16

“Ноолуур” хөтөлбөрийг шинэчилж байгаатай холбогдуулан Хөдөө аж ахуйн биржээс (ХААБ) мэдээлэл хийлээ.

Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХААБ чухал үүрэг гүйцэтгэх юм байна. Өөрөөр хэлбэл, тус бирж хоршоод, иргэдтэй ноолуур худалдаж авах урьдчилан гэрээ байгуулжээ. Урьдчилсан гэрээ байгуулах болсноор ХААБ тус зах зээлд өөрсдийн эрх мэдэлтэй болох суурь тавигдаж байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа юм байна.

Түүнчлэн ноолуурыг экспортлохдоо зөвхөн угаадаг технологийг багасган,эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр гаргахыг зорьж байгаа юм байна. Тиймээс угаасан ноолуурын хураамжийг нэмэх гэнэ. Өнгөрсөн жил Монгол Улс 9400 тонн ноолуур бэлдсэн бөгөөд үүний 7000 тонн нь ХААБ-ээр дамжин арилжаалагдсан байна.

Биржийн гүйцэтгэх захирал Х.Баатарын хэлснээр ноолуурын үнэ энэ жил өнгөрсөн жилийнхээс буурахгүй аж. Мөн түүнчлэн баруун аймгийн малчдыг ямаагаа самнадаг хугацаанаас 10 хоногийн өмнө самнахыг зөвлөв. Ингэснээр ноолуураа бага үнээр өгөхгүй байх боломжтой аж.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.25.232) 2018 оны 03 сарын 16

ЯМААНУУДААСАА САЛАХ НЬ ДЭЭ. ОГЦОМ ХҮЙТРЭХ ТӨЛӨВ БАЙГАА БОЛОХООР ЭНЭ ХҮНИЙ ҮГЭНД БҮҮ ХУУРТААРАЙ.ХЯТАДЫН ДАЛД САНААГ ЭНЭ АМЬТАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ БАЙЖ МАГАДГҮЙ ШҮҮ.ҮНЭ УНАХГҮЙ.

0  |  0
Top