Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 орон

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 17

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсыг тодруулжээ. Тодруулбал, 156 орноос дэлхийн хамгийн аз жаргалтай 10 ороныг сонгосон байна. Жагсаалтын тэргүүн байранд Финлянд улс орсон бол удаах байранд Норвеги оржээ. Нэгдүгээр байранд орсон Финлянд улсын тухай сонирхуулъя. Финлянд улс нь одоогоос дөч гаруй жилийн өмнө Европ тивийн хамгийн хоцрогдсон үндэстний нэг нь финчүүд байв. Тухайн үед Финлянд ой мод гэх мэт түүхий эдийн экспортоос хамаарсан хөдөө аж ахуйн орон байжээ. Харин өнөөдөр Финлянд мэдлэгийн эдийн засаг, технологиор Европт тэргүүлэгч 5 улсын нэг юм. Мөн энэ улс сүүлийн 10 гаруй жилийн турш дэлхий дахины өрсөлдөөний индексээр тэргүүлэгч орны эгнээнд тогтмол бичигджээ. Финляндын хөгжлийн нэг нууц нь маргаангүй финчүүдийн боловсрол аж. 2012 онд Финлянд Пирсон фирмийн үнэлгээгээр дэлхийд хамгийн шилдэг боловсролтой орноор шалгарчээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОРК(64.119.27.169) 2018 оны 03 сарын 16

11 дэх нь Монгол

0  |  0
Top