Согтуу иргэнийг өлгийдөж эрүүлжүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 18

УИХ-аас Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсан боловч хараахан амьдралд хэрэгжүүлж амжаагүй байгаа нь шүүмжлэл дагуулж байна.

Шинэчилсэн хуулиар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг Цагдаагийн байгууллагын харьяанд байх эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэхээр тусгасан билээ. Харин УИХ-аас 2013 онд баталсан хуулиар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлэгт эрүүлжүүлэх болсон нь эмнэлгийн ажилтан, өвчтөнд хүндрэл учруулж олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлд өртөж байсныг ийнхүү өөрчилсөн юм. Бүр тодруулбал, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэхдээ харьяаллыг нь өөрчилж байгаа болохоос эмч хяналт тавьж шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхээр тусгажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд  эрүүлжүүлэхийн тулд номхотгох цамц өмсгөн өлгийдөх хүнлэг аргыг хэрэглэх тухай саналыг ч тухайн үед гаргаж байв. Цагдаагийнхан  ч  номхотгох цамц өмсгөх аргыг үр дүнтэй гэж үзэж байгаа боловч одоогоор Монголын нэг ч иргэн өлгийдүүлэх байдлаар эрүүлжүүлэгдээгүй байна. Энэ аргыг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх нь ч тодорхойгүй байгаа юм.


 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zail(66.181.185.109) 2018 оны 03 сарын 19

erguu temuujingiin hiisen ajil ugtaa bol ARDCHILSAN NAM-iin hiisen ajil

0  |  0
Г(64.119.27.227) 2018 оны 03 сарын 17

Баас шээсндээ холилдох нээ

0  |  0
zochin(73.176.171.37) 2018 оны 03 сарын 17

bolohgui heregt orno.zugeer tumur toron dotor n galzuurahiig haraad davhar kameriin bichleg hkii!!!!!!!!!!!!notolgoo heregtei!buhk huniig hulj baigaad alsan tohioldol bii gedeg.

0  |  0
sain arga(124.126.2.87) 2018 оны 03 сарын 17

Ene arga chini mongoliin ulamjlalt arga yum. Hodoo nair deer sarhad uuj tanhairsan eriig esgiig norgood nogoson esgiidee sogtuuriig oroogood bagladag baisan yum. Ene sain arga zodoj zanchihgui hulj baglahdaa huniig genteehgui ih sain

0  |  0
sain arga(124.126.2.87) 2018 оны 03 сарын 17

Ene arga chini mongoliin ulamjlalt arga yum. Hodoo nair deer sarhad uuj tanhairsan eriig esgiig norgood nogoson esgiidee sogtuuriig oroogood bagladag baisan yum. Ene sain arga zodoj zanchihgui hulj baglahdaa huniig genteehgui ih sain

0  |  0
Top