Г.Алтан хэвлэлд юу ярив

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 19

“Алтжин групп”-ийн захирал Г.Алтан гуравдугаар сарын 13-нд бусдын бичиг баримтыг ашиглан Алтанбулагийн хилээр нэвтрэх гэж байхад нь саатуулсан талаар мэдээллийн эх сурвалжууд түгээж эхэллээ. Мөн түүний талаар "Төрийн банк"-ны захирал  Д.Баярсайхан хэвлэлд өгсөн  ярилцлагадаа

“Иргэн Э.Сүрэн /Г.Алтангийн хүү/ болон “Жаст групп” ХХК үгсэн хуйвалдаж дээр дурдсан байдлаар хуурамч баталгаа, батлан даалт үйлдэж Төрийн банкнаас их хэмжээний мөнгө гаргуулах шүүхийн шийдвэрийг гаргуулж шийдвэрийг биелүүлэх замаар хийгдсэн луйврын ажиллагаа гэж хэлж болно. Энэ хэргийн ард Жастын Ш.Батхүү, Алтжингийн Готовын Алтан нар байгаа нь тодорхой. Эдгээр нөхдийн хууль бус үйлдлийн хамтрагч нь шүүх битгий байгаасай гэж бодож сууна...Ш.Батхүү, Г.Алтан нар “Төрийн банк” ХХК-иас уг төлбөрийг гаргуулах гэж тус банкны эсрэг нэгдмэл сонирхолтойгоор улайран зүтгэж байгаа гэж би харж байна л даа..." гэх мэтээр ярьсан байдаг. 

Тэгвэл тархаад байгаа энэ мэдээллийн талаар "Алтжин" группийн захирал Г.Алтан хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тэрбээр "Батхүү, Алтан нарын хууль бус үйлдэл гэж юуг хэлээд байгаа юм бол оо? Миний хүү Сүрэн Батхүүд зээл өгч Батхүү зээлээ төлөх үүрэг хүлээж “Хадгаламж” банкны батлан даалт гаргасан. Ер нь зээл өгч буй хүн барьцаа хөрөнгө аль эсвэл батлан даалтгүйгээр зээл өгөх үү?

Тэр Төрийн банкны захирал гэгдээд байгаа Баярсайхан яасан аймар хүн бэ. Зүгээр л босож ирээд гүжирдээд эхлэх юм. Хүн гүтгэх нь бас нөгөө талдаа хариуцлага хүлээх эрх зүйн үндэс болдог шүү. Төрийн банкны хүсэлтээр би болон миний хүү Сүрэн гурван жилийн хугацаанд эхлээд эрүүгийн цагдаа дараа нь мөрдөн байцаах сүүлд нь АТГ-д хүртэл шалгуулсан байдаг шүү. Хэд хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа Баярсайхан нь намайг болон миний хүүг хуурамч бичиг баримт шүүхэд нотлох баримт болгон бүрдүүлсэн гэсэн байна лээ. Баярсайхан чамд хандаж хэлэхэд: Аль хэдийнээс л гурван хүчний байгууллагаар дамжуулан шалгуулж няцаалгуулчихаад яаж ийм юм ярьж чаддаг байна аа? Баярсайхан чи болиоч ээ. Би шүүхэд хандана" хэмээн мэдэгдсэн байна. Мөн түүнийг хуурамч бичиг баримт ашиглан хилээр гарах гэж байгаа гэсэн мэдээлэл ор үндэсгүй болохыг мэдэгдсэн байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eldevtei(150.129.143.208) 2018 оны 03 сарын 20

Or derendee ih eldevtei gej nuhur bi yarisan baisan

0  |  0
He he(66.181.161.28) 2018 оны 03 сарын 19

Buur tolgoi ergej bn shuu heniih ni zuv buruug medeh ch arga alga daa he he yamartaich mongolchuud hoorondoo ugch avsan yum uchir ni oldoh l blgui de.erunhiilugchiin yariad bga ter ofshoroos dollar orj irvel ch manai ediin zasag mundag teleh bhda

0  |  0
He he(66.181.161.28) 2018 оны 03 сарын 19

Buur tolgoi ergej bn shuu heniih ni zuv buruug medeh ch arga alga daa he he yamartaich mongolchuud hoorondoo ugch avsan yum uchir ni oldoh l blgui de.erunhiilugchiin yariad bga ter ofshoroos dollar orj irvel ch manai ediin zasag mundag teleh bhda

0  |  0
Odod(59.153.115.194) 2018 оны 03 сарын 19

Er ni ene hiimel avgaig yashaad oligtoi shalgahgvi bna aaa ene yuuchgvi hooson avgai yaahleerei iim ih horongotei bolchhihvoo geed shalgaach yaagaad l shalagdaggvi yum boloo tsug edsen hvmvvd ni aigaad baidag yumuu uuniig il tod shalga

0  |  0
Иргэн(27.123.212.134) 2018 оны 03 сарын 19

ханилсан нөхрөө гудамжинд хаядаг хүн юу ч хийж чадна шүү.хүүг йнхээ эцгийн олсон мөнгийг хүний ханийг булааж авдаг хүнд хэзээч ард түмэн итгэхгүй.нөхөр нь чиний төлөө бүх юмаа зориулсан байж таарна.анагаахад багшилж байсан хүн бөмбөгөр авах мөнгө хураахуу.даанч нөхрөө гол гаргасан хүнд бурхан цаанаас харж хариуг заавал барьна.

0  |  0
ZEV(27.123.214.110) 2018 оны 03 сарын 19

Tas guriicdeg Bayriin fraktsiin avgai baina. Nugel cini nudeeree tsuvnaa

0  |  0
Жастынхан(202.5.195.134) 2018 оны 03 сарын 19

Алтан авгай Батхүүг танихгүй гэлээ гэнэ үү??? Жастын ажилтнууд бүгд л та 2-ыг хамт байхыг харсан, сайн танина шүү дээ. Тамхи зуусан хар авгай байнга л Жаст дээр ирдэг байсан даа. Худлаа гэвэл Батсайхан /Батхүүгийн дүү/, Бадмаа /дүүгийн найз/ 2-оос асууж болно. Бадмаатай адилхан царайтай авгай байдаг шүү.

0  |  0
Долгормаа(202.70.47.158) 2018 оны 03 сарын 19

Нямдоржийг түрээгүй байранд суулгадаг хүн ингэж даналзахаас яахав.

0  |  0
buzar Altan(66.181.161.74) 2018 оны 03 сарын 19

ene buzar avgai yum bolgondl orootsoldood yavj bh yum

0  |  0
zochin(112.72.15.194) 2018 оны 03 сарын 19

buzar huuhen

0  |  0
ma(43.242.243.71) 2018 оны 03 сарын 19

Naad gar chini holbootoi doo Bathuu Altan hoyor niilj hiisen bj taaraa

0  |  0
охр(59.153.112.123) 2018 оны 03 сарын 19

санжийн баяр бичсэн юмуу

0  |  0
Top