Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар тэдний гэр бүлийн амьдрал огцом өөрчлөгдсөн. Тэрбумтны эхнэр, өөрийн хүссэнээрээ амьдардаг байсан Меланиаг дэлхий даяар мэддэг болж, шар хэвлэлүүдийн бай болох болсон билээ. Хаана ч явсан зурагчид дагаж, хэвлэлүүд түүний л талаар бичиж байгаа нь Меланиаг ихэд залхаажээ. Түүний найзын ярьснаар АНУ-ын Тэргүүн хатагтай их зовж байгаа аж. “Меланиад тохиолдож буй зүйлүүд түүнийг их зовоодог. Тэр Цагаан ордон дахь амьдралаа үзэн ядах болсон. АНУ-ын Тэргүүн хатагтай болохоос өмнөх тайван, нам гүм амьдралаа их үгүйлж байгаа” гэж найз нь хэлсэн байна.
Саяхан порно жүжигчин Сторми Дэниэлс Доналд Трамптай олон жилийн турш холбоотой байснаа дэлгэсэн нь Меланиаг сэтгэл санаагаар бүр их унагаажээ. Трамп түүнтэй гэрлэсэн хойноо порно жүжигчинтэй уулздаг байсан болж таарсан билээ.
Түүнчлэн саяхнаас Трампын том хүү Доналдыг дуучин Обри О”Дэйтэй нууц амрагийн харилцаатай гэж бичих болсон. Үүнээс болж тэдний гэр бүл салжээ.
Трампын хүү эхнэр Ванессагийн хамт.
О.Саша
Сэтгэгдэл ( 6 )
Олны танил хүн болох хэцүү
Тахиа шиг тархитай бол явах л болж дээ
Мөнгөнд нь болж эцэгтэйгээ чацуу өвгөнтэй суусан Мепани тэсэх л болж дээ, одоо яая гэхэв
Хүссэн юм хүзүүгээр татнаа гэдэг л болж дээ
Huurhii Melania.
мөнгөөр санал худалдан авч төрд гардаг лаларууд санаа аваасай билээ.