Байтаг богдын тулалдаан буюу баатарлаг эх орончдын тухай өгүүлэхүй...

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 28

Ховд аймгийн Булган сумын нутагт орших Байтаг богд уулын тухай сонсоогүй, дуулаагүй Монгол хүн ховор биз ээ. 3400 метрийн өндөр оргилтой энэхүү уулнаас бүдүүн Харгайт, Нарийн, Хужирт зэрэг гол эх авч урсдаг ажээ. Монгол орны баруун урд хил дээр орших энэ ууланд 1947 оноос 1948 онд хил зөрчигчидтэй хийсэн томоохон тулаан болсныг түүхэн эх сурвалжид Байтаг Богдын тулалдаан хэмээн тэмдэглэн үлдээжээ. Энэхүү түүхэн тулалдаантай холбоотой олон хууч яриа байдаг бөгөөд хамгийн сүүлд Монголын кино урлагынхан уран сайхны кино хийгээд байгаа билээ. Ингээд эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа дуслуулан тулалдсан баатарлаг эрчүүдийнхээ талаар өгүүлье.

Хүч тэнцвэргүй тулааны өмнө хүчээ сорьсон гурван халуун амь

Одоогоос 70 жилийн өмнө буюу 1948 оны долдугаар сарын 7-нд Байтаг богдын хязгаарын ... дугаар отрядын Байтаг богдын заставын Бүдүүн Харгайтын харуулын постод арван хилчин манаанд гарчээ. Уг тасгийн даргаар тухайн үеийн Увс аймгийн Өлгий сумын уугуул, түрүүч Б.Гиваан томилогдож, бүрэлдэхүүнд нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат, хөнгөн пулемётын наводчик Б.Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харьяат туслах наводчик Л.Даваадорж байлдагч Пэлжээ, Чойжин нар багтжээ.

Хилийн тагнуулын албаныхан тэдний байрлах харуулын постын чиглэлээр дайсны үлэмж хэмжээний хүч цөмөрч болзошгүй гэсэн мэдээлэл өгсөн тул заставын удирдлага харуулыг хүч нэмэгдүүлж хөнгөн хоёр пулемёттой манаанд гаргасан байв. Түрүүч Б.Гиваанаар ахлуулсан тасаг цэрэг товлосон хугацаанд хилийн постдоо ирж, Бүдүүн Харгайтын голыг шөнөдөө сэрэмжлэн харж хоножээ. Байтаг богдын хилийн цаад талд хятадын гоминданы морьт хороо, Оспаны толгойлсон Шинжааны зэвсэгт дээрэмчид удаа дараа хилд халдаж байгааг манай хилчид сайн мэдэж байсны хувьд тэдний байрлаж байгаа хэсгээр дайснууд зайлшгүй орж ирнэ гэдгийг тооцоолж байв.

Долдугаар сарын 8 болж үүр манхайн цайж байжээ. Хилчид сонор сэрэмжээ алдалгүй хоносны дүнд морь, тэмээнд зэр зэвсгээ ачсан олон тооны дээрэмчид хилээр цөмрөн ирж байгааг мэдлээ. Хилчид газрын ашигтай байрлалыг эзлэн дайсныг отсон аж. Манай хилчдийг заставын улс төрийн орлогч ахлах дэслэгч Хаянхярваа ахалж байсан бөгөөд түүний тушаалаар хөнгөн пулемётчин Б.Тэгшээ, түрүүч Б.Гиваан байлдагч Чойжин нар дайсныг ажиглаж хүн, зэвсгийн тоог гаргаж байлаа. Тэдний гаргаснаар 170 гаруй зэвсэгт дээрэмчид хил зөрчиж иржээ.

Дайснууд винтов, пулёмотоос гадна их буугаар зэвсэглэсэн байв. Дээрэмчдийг ажиглахуйд манай харуулуудын тогтмол гардаг постыг бүслэхээр хүчээ хуваарилан давшиж байжээ. Хилчид байлдагч Пэлжээг отряд, заставт мэдээ хүргүүлэхээр энэ үеэр яаралтай довтолгосон юм. Манай хилчид Бүдүүн, Нарийн Харгайтын голын хооронд байдаг гурван жижиг хар толгойн ард морьдоо үлдээгээд хүчээ гурван хэсэгт хуваан баруун талаас бүслэхээр явж байгаа дайснуудыг зогсоохын тулд түрүүч Б.Гиваан, пулемётчин Л.Даваадорж, Б.Тэгшээ нарыг гаргажээ.

Харуулын дарга, ахлах дэслэгч Хаянхярваагийн дохиогоор хилчид дайсны хүч давамгайлсан давшилтын эсрэг гал нээж, Б.Тэгшээгийн хөнгөн пулемётын галаар дайсныг хиар цохиж байжээ. Б.Гиваан, Л.Даваадорж нар ч винтовоор дайсныг устгаж байлаа. Дайснууд гол хүчээрээ Б.Гивааны удирдсан хэсгийг устгахаар дайрсаар нэлээд ойртон ирсэн байна. Ийнхүү хүч тэнцвэргүй тулаан дөрвөн цаг гаруй үргэлжилж, дайснууд ч тэдний зүг галаа төвлөрүүлэн дайрч байлаа. Дайсныг галлах үед пулемётчин Б.Тэгшээгийн баруун хөл их бууны суманд өртөн өвдгөөрөө тасарч, хэдэн шөрмөсөндөө тогтож байсан аж. Түүний шархыг Л.Даваадорж боож өгөхөөр очсон боловч боох арга байгаагүй гэнэ. Улмаар зүүн мөрөндөө хүнд шархадсан ч дайсны олон хүнийг нөгөө ертөнцөд илгээжээ. Тасгийн дарга Б.Гиваан өгзөг, хонгондоо шархадсан бол, Л.Даваадорж зүүн гар нүүрэндээ хүнд шарх авчээ.

Гэвч тасгийн дарга, түрүүч Б.Гиваан “Дайсныг нэг ч алхам урагшлуулж болохгүй, давшиж ирсэн бүхнийг устга” хэмээн хоёр нөхөртөө тушаан галласаар сүүлчийн сумаа дуусгасан аж. Дайсан 25-30 метрт ойртон ирэх үед тасгийн дарга Б.Гиваан хилчин нөхөддөө “Бид энэ толгой дээр эцсийнхээ цусыг эх орныхоо төлөө өргөхөд гомдох юмгүй. Дайсанд юу ч олзлуулж болохгүй. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн батлах, тэмдэглэлийн дэвтэрээ устга. Хүн бүрт үлдсэн хоёр гар бөмбөгийнхөө нэгийг дайсан руу шиднэ. Сүүлчийнхийг нь дээрэмчдийг өөрсөд дээрээ ирэхээр дэлбэлж дайснаас урьтая” гэжээ. Ингээд батлахаа урж хэдэн хэсэг болгоод чулуун дор нуув.

Дайснууд ойртон ирэхэд тэд ээлжлэн гурван гранатаа шидлээ. Улмаар эцсийн удаа бие биеэ харан тэврэлдээд “Энхрий хайрт эх орон мандтугай” хэмээн зэрэг хашгирав. Ийнхүү эх орныхоо төлөө өргөсөн танагарагаа үнэнчээр биелүүлсэн гурван халуун амь Байтаг богдын уулнаа мөнх нойрссон гэдэг.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.228.129.36) 2024 оны 03 сарын 16

daisan irne gedgiig medej baisan gej baiga tegsen ar talaa xvchee nemegdvvldegvi monch xeneggvi xariutslaggvi baijdee ter ved.

0  |  1
Үүрэг(122.201.24.21) 2018 оны 03 сарын 29

Хараад сууж бсан нөхөр байхдаа яахав дээ кк кк хүн муутай гэнэ үү .кк үнэн болсон юмыг нүдээрээ харсан мэт сайн бичжээ

0  |  0
unen(93.219.141.113) 2018 оны 03 сарын 29

ingej l eh orondoo amia örgöj tsusaa ursgaj Mongol ulsiin baatar boldog jm..... harin Batuul ju hiisen gej baatar bolov oo

0  |  0
бөх(66.181.161.78) 2024 оны 03 сарын 26

бууж өгсөн өмдөндөө шээсний төлөө улсын баатар цол өгдөггүй юмдаа улсын хилээс 20 шахуу баатар төрсөн юм

1  |  1
???(64.119.20.40) 2018 оны 03 сарын 28

одо эн уул хилин наана бнау цаана бнау?

0  |  0
3(103.87.255.42) 2024 оны 03 сарын 26

ХУДЛАА ЗОХИОМОЛ ТҮҮХ. ҮНЭНДЭЭ БҮГД АЙСАН БАЙДАГ, НЭГ НЬ ГАНЦ Ч СУМ БУУДАЛГҮЙГЭЭР БУУДУУЛСАН, 1 НЬ ӨМДӨНДӨӨ ШЭЭГЭЭД БААСАНДАА ХУТГАЛДСАН, ЗҮРХ НЬ ХААГДСАН БАЙСАН ГЭДЭГ, 1 НЬ АМИА ХОРЛОСОН ГЭЭД ҮЛГЭР ЗӨНДӨӨ

1  |  3
yyyy(202.21.98.138) 2018 оны 03 сарын 28

ene haraad suuj bsan nuhur yasan hun muutai zolog ve...ochood tuslahgui esvel busdiig ni duudachihgui..hun muutai nuhur bna daa

0  |  0
WM333(202.72.245.122) 2018 оны 03 сарын 28

haluun ekh oronch khatan zorig huvguud bilee.

0  |  0
Top