Кемеровод хүүхдүүдийг зөөж явсан автобус шатжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 30

 Кемерово мужийн Топкинский дүүрэгт өнөөдөр волейболын багийн хүүхдүүдийн сууж явсан автобус шатжээ. “Известия” сонинд мэдээлснээр автобусны мотор шатсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Автобусанд 11 хүн байжээ. Жолооч болон есөн хүүхэд багштайгаа явж байжээ. Жолооч нэг том хүнтэй нийлэн галыг унтраасан байсан гэнэ.

Волейболын багийг “Толмачёво” нисэх буудал руу хүргэж явсан автобусанд ийнхүү гал гарчээ.

Түүнчлэн өнөөдөр Ульяновскт хоёр давхар барилгад түймэр гарсан байна. Барилга дотор байсан нэхмэлийн үйлдвэрийн ажилчдыг нүүлгэн шилжүүлсэн гэсэн мэдээлэл байгаа аж. Болсон явдлын талаар албаныхан одоогоор өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

В Ульяновске людей эвакуируют из загоревшегося двухэтажного здания

Тэгвэл уржигдар ОХУ-ын Нижний Новгород хотод 20 зорчигчтой явж байсан “ПАЗ” автобус шатсан билээ. Хүн гэмтэж бэртээгүй, галыг тэр дор нь унтраасан байна.

В Нижнем Новгороде сгорела маршрутка

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TJ(202.179.4.186) 2018 оны 03 сарын 31

ANU-IIN YABUULGA

0  |  0
ОРОС(203.91.115.41) 2018 оны 03 сарын 30

ГАЛДААД БАЙГАА ЮМ БИШҮҮ

0  |  0
ОРОС(203.91.115.41) 2018 оны 03 сарын 30

ГАЛДААД БАЙГАА ЮМ БИШҮҮ

0  |  0
Уншигч (150.129.143.169) 2018 оны 03 сарын 30

Яагаад байгаа юм бол доо зайлуул.

0  |  0
Чимка(202.9.40.223) 2018 оны 03 сарын 30

Орос эсрэг зохион байгуулалттай ажиллагаа юмуу хаашаа юм. Ану ба европын...

0  |  0
dfafa(103.9.90.39) 2018 оны 03 сарын 30

Ёстой л өө боже мой. Юу болоод байна аа

0  |  0
Залуу(66.181.161.53) 2018 оны 03 сарын 29

Өө боже мой, юу л болоод байна даа. Гадныхан тэгээд байх шиг.

0  |  0
Album(103.57.95.228) 2018 оны 03 сарын 29

Ганданд очиж ном уншуул Путин минь:)

0  |  0
Top