Хятадын станц дэлхий дээр уналаа

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 02

Хятадын "Тяньгун-1" буюу "Тэнгэрийн ордон" нэртэй станц дэлхий удахгүй унах тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа юм. Тус станц дэлхийн агаар мандалд ороод шатах боловч бүрэн шатаж дуусахгүй гэдгийг судлаачид онцолж байсан. "Тяньгун-1" станц нь 2016 онд удирдлагагүй болсон бөгөөд минут тутамд нэг  километр орчим дэлхий рүү ойртож байгаа гэсэн юм. Тэгвэл “Тиангун 1” станц орон нутгийн цагаар 8.15 цагийн орчимд Номхон далайн өмнөд хэсэгт орших Таити аралд унасан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв. Станцын ихэнх хэсэг агаар мандалд орж ирэхдээ шатсан бөгөөд бага зэргийг хэлтэрхийнүүд далайн усанд унасан гэнэ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
munhnar eej(103.212.119.21) 2018 оны 04 сарын 02

halh goliin bused unaagui n az yum

0  |  0
xxx(66.181.170.229) 2018 оны 04 сарын 02

Nomxon dalaid ugluu unasan shu de

0  |  0
Top