Хоёр хүүхдээ хүчирхийлж байсан хойд эцэгт 13 жилийн хорих ял өгчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 03

Замын Үүд суманд бага насны хүүхдээр бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан хэрэг гарчээ. Иргэн Т нь 8-10 насны хүү охинтой бөгөөд нөхөр нь нас барсны дараагаар Д гэгчтэй хамтран амьдрах болжээ. Гэтэл иргэн Д нь дагавар хоёр хүүхдээ зодож, бэлгийн дур хүслээ хангаж байсан нь Цагдаагийн байгууллагын шалгалтаар ил болсон байна. Ээж нь архины хамааралтай бөгөөд байнга гэртээ согтуу байдаг аж. Тэрбээр хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй бөгөөд сургуулиас нь нэг ч удаа очиж авч байгаагүй тухай нь орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн юм. Сумын хамтарсан багийн шийдвэрээр ээж болох Т-г засрах боломжгүй гэж үзэн, архины албадан эмчилгээнд явуулан, ээж байх эрхийг нь хязгаарлах болжээ. Харин хүүхдүүдийг асрамжийн газар өгөх шийдвэрийг гаргасан байна.

Хүүхдүүдээ хүчирхийлсэн хойд эцэг Д-г 13 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх шүүгчдэгч Д-т холбогдох хэргийг шүүн хэлэлцэн ийнхүү шийдвэр гаргажээ. Тус хэргийг сурвалжлахаар очсон сэтгүүлч хүүхдүүдээс ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ гэж асуухад цагдаа, эмч гэж хэлсэн юм.

Өмнө нь Замын-Үүд суманд гуравдугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө зочид буудалд ой найман сартай хүү хүчирхийлүүлсэн цочирдом хэрэг гарч байсан. Хэргийг эргэн дурсвал, иргэн Ч нь Замын-Үүд суманд зочид буудал ажиллуулдаг байсан бөгөөд найз Ц-ийн хамт архи уухдаа хүү болох Х-тэй хамт байж таарсан байна. Ц нь эцгийг нь согтсон хойно ой найман сартай хүүг нь хүчирхийлсэн хэрэг гарсан.

Хүүгийн эцэг эх хоёр салсан байсан бөгөөд хүү албан ёсны дагуу ээжээрээ овоглодог байсан гэнэ. Энэ хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь цагдаагийн газрын мөрдөн байцаагч болон эцэг Ч нар нь хүүхдийн асран хамгаалагч болох эхэд нь мэдэгдүүлэхгүй нуун дарагдуулж, эмчилгээ хийлгэж зургаан хоног явсан байна.

Авга эгч, ээж хоёр нь өнгөрсөн сарын 20-ны  өглөө хүүг Улаанбаатарт авчирсан бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Хэргийг шалгаж байгаа юм.



Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.183.188) 2018 оны 04 сарын 03

энэ хүчин хийгээд байгаа юмнууд дандаа хятдын эрлийзүүд байх аа. хэдхэн үеийг нь судлахад л хятад гаралтай гээд л гараад ирнэ дээ.

0  |  0
Зочин(103.229.123.15) 2018 оны 04 сарын 03

Замын-Үүдийн Жин гэж буудал дэлгүүр чинь муу муухайн үүр ш дээ. Эзэн авгай нь Дарханы хужаагийн эрлийз энд ирээд 20-д жил болж байгаа балиар авгай. Хэдэн жилийн өмнө бас тэр буудалдаа жаахан охидыг нууж биеийг нь үнэлүүлж байсан хэрэг гарч байсан хааж болдоггүй юм уу.

0  |  0
Oo(203.91.117.8) 2018 оны 04 сарын 03

130 jjl bish yumuuu

0  |  0
Хүн(66.181.181.100) 2018 оны 04 сарын 03

Замын Үүд чинь ямар балиар газар вэ ? Замын Үүдээс болгоомжил хүмүүсээ

0  |  0
одноо(66.181.161.95) 2018 оны 04 сарын 03

ёстой эсэн шид нь цугларсан нутаг бна даа болох болохгүй л хэрэг энэ сумаас гарах юм. залуучууд нь архинд живчихсэн газар бна лээ

0  |  0
Иргэн(27.123.214.107) 2018 оны 04 сарын 03

Балиар заваан юмнуудыг зас

0  |  0
Telmen(27.123.214.107) 2018 оны 04 сарын 03

Sonin buzar shingesen gazar we zamiin uud chin ysan sonin yum be

0  |  0
zorigoo(112.72.11.121) 2018 оны 04 сарын 03

Zamiin uud yaachihsan gazar yumb dee.

0  |  0
zorigoo(112.72.11.121) 2018 оны 04 сарын 03

Zamiin uud yaachihsan gazar yumb dee.

0  |  0
Цаазла(27.123.214.117) 2018 оны 04 сарын 03

Цаазын ялыг сэргээгээчээ

0  |  0
Иргэн(59.153.113.178) 2018 оны 04 сарын 03

Иймэрхүү улсуудыг л цаазлах хэрэгтэй гээд байгаа юм. Гэтэл зарим хүмүүс цаазлах нь хүний эрх зөрчиж байна, манай улс бусад улсад муухай харагдана гээд байх юм. Хүүхдүүд бшх насахраа сэтгэлийн өвчинтэй бас тэгээд ямар хүн болох нь эргэлзээтэй. Хүчирхийлэлд өссөн хүн хүчирхийлэгч болдог гэсэнүг бий. Нөгөө талаас хүүхэд хайрлаагүй хүн хэнийг хайрлаж юу хийх вэ

0  |  0
bbb(202.131.225.150) 2018 оны 04 сарын 03

Бузар булай бүхэн Замын үүдэд болох юмаа....факкк гэж

0  |  0
Top