Бөөгийн зан үйл үйлдэж байхдаа гал алдаж автомашинаа шатаажээ

2018 оны 04 сарын 09

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн нутагт оршдог “Ээж мод”-ны орчим суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлыг газарт 2018.04.05-ны өдрийн 17:00 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар гарч голомтод очиход Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 11х25 тоотод оршин суугч иргэн С-ийн “Тоyоta- Allion” маркийн УНЛ 60-19 улсын дугаартай суудлын автомашин шатаж байсныг бүрэн унтраалаа.

Иргэн С нь бөөгийн зан үйл үйлдэж байхдаа автомашиныхаа ард арц, хүж уугиулж, ил гал түлсний улмаас гал алдаж автомашинаа шатаасан бөгөөд гал түймрийн зөрчлийг Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч үргэлжлүүлэн шалгаж байна.

Тус газарт 04 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд  “Ээж мод”-ны тахилга болж, хөл хөдөлгөөн ихтэй байгаа тул Онцгой байдлын газраас иргэдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, сэрэмжлүүлэг материалыг тараан галын аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  


 

 

 


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.217) 2018 оны 04 сарын 19

сайн л Бөө байна даа, Өөрийнхөө машиныг шаттал Бөөлж байдаг, Мундаг хи хи

0  |  0
зочн(183.177.96.130) 2018 оны 04 сарын 12

Яг баасан дээр найрлаж байгаа Ялаа шиг харагдаж байх

0  |  0
ккк(183.177.96.130) 2018 оны 04 сарын 12

Энэ Үхэр Монголчууд хэзээ ч Феодал зангаа тавихгүй юм даа. Хэт хавтгайрсан Бөөчин Ламчин нараар бүхэл бүтэн амьдралаа даатгачихдаг мухар сүсэгээ гэж нэг ёсны Эмэгнэл юм дааа

0  |  0
ккк(183.177.96.130) 2018 оны 04 сарын 12

Энэ Үхэр Монголчууд хэзээ ч Феодал зангаа тавихгүй юм даа. Хэт хавтгайрсан Бөөчин Ламчин нараар бүхэл бүтэн амьдралаа даатгачихдаг мухар сүсэгээ гэж нэг ёсны Эмэгнэл юм дааа

0  |  0
Top