Од эрчүүдийг жирийн залуусаар сольсон бүсгүйчүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 12

 Жастин Тимберлейк, Роберт Паттинсон, Жуд Лоу зэрэг олны танил, авьяаслаг, царайлаг эрчүүдийг сүйт бүсгүй нь хуурч байжээ. Тэд од найз залуугаа хэнээр сольж байсныг сонирхъё.

Жуд Лоу

Жүжигчин, 45 настай

Жүжигчин Жуд Лоу, Сиенна Миллер нар хуримаа хийхээр төлөвлөж байсан ч Жуд хүүхэд асрагчтайгаа учир ургуулж шуугиан тарьсан билээ. Анхны гэрлэлтээс нь төрсөн хүүхдүүдийг асардаг байсан бүсгүйтэй холбогдсон жүжигчний найз бүсгүй нь ч бууж өгөөгүй аж. Сиенна 2007 онд нефтийн компанийн өв залгамжлагч, жүжигчин Бальтазар Геттитэй учиртай байжээ. Эхнэр нь жирэмсэн, дөрөв дэх хүүхдээ тээж байсан нь ч Сиеннаг Геттитэй учир ургуулахад саад болоогүй гэнэ. 10 сарын дараа жүжигчин эр бодлоо өөрчилж гэр бүлдээ эргэн очжээ. Харин Сиеннаг Жуд Лоу уучилж, дахин хоёр жил хамт байсан билээ. Тэд 2011 онд албан ёсоор салсан юм.

Егор Крид

Дуучин, 23 настай.

Егор Крид “Холостяк” шоунд оролцож, жинхэнэ хайраа олсон гэж бодож байжээ. Гэвч 19 настай Соня Макеевад хайртай болсон байсан Егор хууртагдсан билээ. Бүсгүй шоуны зураглаач залууд дурлажээ. Андрей гэх тэр залуу Соняд тусалж дэмжин, сайхан найзууд байсан ч бие биедээ хайртай болж Соня шоунаас хөөгдсөн юм. Егор Крид мэдээж сэтгэлдээ хүнд шархтай үлджээ. Дуучин залуу уг шоуг ор тас мартахыг хүсч байгаа аж.

Роберт Паттинсон

Жүжигчин, 31 настай

“Бүрэнхий” цувралын од Кристен Стюарт, Роберт Паттисон нар сайхан хосууд байсан ч дөрвөн жилийн дараа харилцаандаа цэг тавьсан билээ. Хуримаа хийхээр төлөвлөж байтал Кристен найруулагч Руперт Сандерстэй учир ургуулж найз залуугаа гомдоов. Кристен Робоос уучлалт гуйж, хэдэн сарын турш түүнийг хүлээснээр эргэн нийлсэн ч хамт байж чадаагүй билээ. Олон жилийн турш үг ч солихгүй явсан тэд саяхан найзын хувиар хамтдаа яваа харагдсан. Уг зураг “Бүрэнхий”-гийн фэнүүдийг их баярлуулжээ.

Сил

Дуучин, 55 настай

Сил, Хайди Клум нарыг үерхэж эхлэхэд бүсгүй жирэмсэн байжээ. Анхны нөхрийнх нь хүүхдийг Сил өөрөөрөө овоглосон билээ. Тэд гэрлэж, дахин гурван хүүхэдтэй болж аз жаргалтай амьдарч байв. Харин 2012 онд Хайди бие хамгаалагчтайгаа учир ургуулснаар Силээс салсан юм. Гэхдээ Хайди Силээс салсныхаа дараа бие хамгаалагчтайгаа үерхэж эхэлсэн гэдэг аж.

Жастин Тимберлейк

Дуучин, 37 настай

Жастин Тимберлейк, Бритни Спирс нарын салалтад залууг нь буруутай гэж хүмүүс ярьдаг ч бүсгүй эхлээд бүжиг дэглээч Вейд Робсонтой учир ургуулжээ. Тимберлейк хайртдаа гомдсон сэтгэлээ “Сry Me a River” дууныхаа клипээр илэрхийлж байв. Түүнчлэн тэднийг салснаас хэдэн жилийн дараа Бритнигийн багын найз Жейсон Александр дуучин бүсгүйг Жастинтай үерхэж байхад нь уулздаг байснаа ярьсан байдаг.  

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top