П.Очирбат: Хүүхээ, эхийн сүүгээрээ хүүхдээ хооллох чинь их сайн юм гэсэн шүү

Эхийн сүүгээр хооллосон хүүхдийн амьдрах чадвар бусад  хооллолттой хүүхдийнхээс 14 дахин  илүү байдаг

Орчин цаг, нийгмийн байдлаа дагасан уу залуу эхчүүд сүүгээрээ хүүхдээ хооллох тухайд зарим талаар шүүмжлэлд өртөх болсон. Хүүхдээ эхийн сүүгээрээ  хооллохыг холбогдох байгууллагуудаас зөвлөдөг ч. Олон жилийн өмнө. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын иргэдтэй уулзалт хийсэн. Офицеруудын ордонд болсон юм. Энэ үеэр залуухан ээж “Би хүүхдээ эхийн сүүгээрээ биш эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнээр тэжээх хэрэгтэй байна. Ажил хиймээр байна ” гэх утгатай зүйл ярьсан. Бас хүүхэдтэй эхчүүдэд төрөөс халамж, дэмжлэг үзүүлдэг байх тухай ч хүссэн. Тэр залуухан ээж их бухимдалтай байж билээ. 

Ерөнхийлөгч П.Очирбат хариулахдаа “Хүүхээ,  хүүхдээ эхийнхээ сүүгээр хооллож өсгөх их сайн юм гэнэ лээ шүү” хэмээн найрсгаар зөвлөхөд хурлын танхимд байсан хүмүүс инээлдэж, хурлын уур амьсгал зөөлөрч билээ. Эхийн сүү гэдэг ийм сайхан энергитэй. Эхийн сүү нь хүүхдэд зайлшгүй шаардлагатай шимт бодис болон дархлааны уураг агуулдаг тул хүүхдэд төрөнгүүт дархлаа үүсгэж анхдагч вакцин болдог байна. Зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн амьдрах чадвар бусад хооллолттой хүүхэдтэй харьцуулахад 14 дахин илүү байдаг гэнэ. Эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэнээр тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан болж буй хатгалгаа, суулгалт өвчний эрсдэлийг бууруулна. Эхийн сүүгээр хооллосноор суулгалт өвчний бүх тохиолдлыг бараг тал хувь, амьсгалын замын халдварын бүх тохиолдлыг гуравны нэгээр сэргийлдэг. Ингэснээр суулгалт өвчнөөр эмнэлэгт хэвтэхийг 72 хувь, хатгалгаа өвчнөөр хэвтэхийг 57 хувиар бууруулна гэжээ.  Эхийн сүүгээр наад тал нь хоёр  нас хүртэл нь үргэлжлүүлэн хооллосноор хүүхдийн жингийн илүүдэл ба таргалалтад өртөх эрсдэлийг 13 хувиар, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг 34 хувиар бууруулдаг гэж мэргэжлийн байгууллагуудын судалгаанд дурджээ.

 Эхийн сүү орлуулагчийг  ямар  зөрчлүүд дагаж байна вэ?

 Зохих байгууллагын зөвшөөрөл авахгүй Мэргэжлийн хяналтын байгууллагын бүртгэлд бүрэн хамрагддаггүй. Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн импортлох зөвшөөрлийг нэг удаа аваад нөгөө Монгол зангаараа бусад нэр төрлийн орлуулагч бүтээгдэхүүнийг импортлоход ашиглах тохиолдол цөөнгүй гэнэ.

Энэ төрийн байгууллагуудын хүнд сурталтай ч холбоотой байхыг үгүйсгэж боломжгүй.  Хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдах, хүнсний биш бараа материалын хамт далдлан нуух,  иргэд хувиараа тодорхойгүй эх үүсвэрээс их хэмжээгээр оруулж ирдэг гээд зөрчил хөвөрнө.   Нууж, далдална гэдэг нь хуульзөрчсөн, ямар нэгэн зөрчил байгаагаас үүдэлтэй гарах үйлдэл.

Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангахгүй зориулалтын бус газрууд тухайлбал, барилгын материал, гоо сайхан, бэлэн хувцасны лангуу зэрэгт худалдаалж байна. Оруулж ирэхдээ хууль зөрчинө. Худалдаалан борлуулахдаа ч алдаа, дутагдал гаргана.

“Өндөр эрсдэлтэй” хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарагдах ЭСОБ эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Тухайлбал: хугацаа нь дууссан, жижиглэж дахин савласан, хадгалалтын заавар зөрчин, зориулалтын бус газар буюу гоо сайхны бараа бүтээгдэхүүнтэй лангуунаас  хүртэл худалдаалжээ. Зах зээл дээр 80 орчим нэр, төрлийн нэмэгдэл хоол худалдаалагдаж байгаагийн 43 нь 0-6 сартай хүүхдэд зориулагдсан.    Эдгээр нэмэгдэл хоол нь цэвэр ус, долоо хоногтой нярайд зориулсан унтахаас өмнө уудаг цай, хүүхдийн каша, нэг  сартай нярайн нэг удаагийн цай, жимсний ундаа, ногоон цай, жимс, ногооны нухаш зэрэг гэнэ. Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний ангилалд багтах угж, хөхөлт, саатуулах хөхөлт, аяга таваг зэргээс 78 төрөл нь 0-6 сартай хүүхдэд зориулагджээ. Ийм л судалгааны дүн явж байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 12 )

Зочин [ 202.9.40.32 ]      |     4-р сарын 12 -нд, 16:26 минутанд

Ерөнхийлөгчөөс буухад нь П.Очирбатад ард түмэн түүнийг хүндэлж хотын төвд хуримын ордны хажууд хаус газартай нь өгсөн. Гэтэл сүүлд нь түүнийг Эм Си Эсд сая доллараар зараад нөгөө хаусыг нь булдозерээр нурааж байхыг нь хараад ард түмнийхээ хайр энэрлийг доллараас дорд үзсэн муухай шуналтай хүн байна гэдгийг ойлгож билээ. Ийм муухай хамар амтай хүн тийм их хөрөнгөөр яах ч билээ. Удахгүй үхэх гэж байж.

G [ 203.91.117.8 ]      |     4-р сарын 12 -нд, 16:00 минутанд

Medrel ni muudaj ee ene hun ug ni gagui deer ni yal asuuh heregtei

Yu [ 203.91.117.8 ]      |     4-р сарын 12 -нд, 15:57 минутанд

Mongoliin maani gazriin tosiig hyatad ulsad tal 30.40jileer ni unegui ugsun biz ih nugel hiisen hun dee ta odoo yun sonin yum yariad bgaam be

Zochin [ 66.181.185.21 ]      |     4-р сарын 12 -нд, 11:23 минутанд

Nugel hiisen humuus amiddaa ch uhsen hoinoo ch humuusiin haraaliig ideh yumdaa ur huuhed ach guch ni l hetsuu bh bhdaa

zochin [ 172.91.20.102 ]      |     4-р сарын 12 -нд, 08:10 минутанд

medrel ni zygeer baigaa gai chini

Монгол [ 139.5.217.88 ]      |     4-р сарын 12 -нд, 07:04 минутанд

Таны үгийг тоохоо больсон очиж хөхний сүү ярих нь бүүрч сонин байна...эх орон чинь гадаад дотоодын луйварчдын гараар дуусах нь.гэнд ярих байтал ...ичмээр юм...

mongol [ 27.123.212.141 ]      |     4-р сарын 12 -нд, 06:29 минутанд

Ehiin suu yah ve bolcihno. Harin ta uuruu mongoliinhoo baylgiig hulgaicuudtai niilj huhhuu hezee bolih ve.

мн [ 202.21.117.34 ]      |     4-р сарын 12 -нд, 03:43 минутанд

”Ховдгийн гай” киноны амьдрал дээрх бодит дүрийг энэ хүн бүтээж яваа нь үнэн шүү

Зочин [ 150.129.143.169 ]      |     4-р сарын 12 -нд, 03:30 минутанд

Хн. Эхийн сүүгээр тансаглах ыг заах нь дутаж гэнэ дээ.

Ээ [ 139.5.218.16 ]      |     4-р сарын 12 -нд, 03:07 минутанд

Яагаад энэ хүн баригдахгүй бна вэ?

Й [ 139.5.218.148 ]      |     4-р сарын 12 -нд, 03:01 минутанд

БҮХ МУУ БҮГДИЙН ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН ХҮН ДЭЭ

Й [ 139.5.218.148 ]      |     4-р сарын 12 -нд, 03:00 минутанд

ХАРИН Ч ЭНЭ ХҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХ ҮЕЭС ЭХИЙН НЬ УУРГИЙГ ХӨХҮҮЛЭХГҮЙ, ЭХ ХҮҮХДИЙГ ХАМТ БАЙЛГАХГҮЙ ТУСГААРЛАДАГ БАЙСАН ШҮҮ ДЭЭ.

Go to top of page