Офицер цолоор шагнуулж, тэтгэвэр тогтоолгосон Жаки сармагчин

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 17

Дэлхийн нэгдүгээр дайны гал дүрэлзэж байхад энэ хачирхалтай үйл явдал болжээ. 1915 онд  Их Британийн цэрэгт Жаки нэртэй  сармагчин байв. Шөнө манаанд гарч, дайсны хуаран руу туршуулаар явж, өглөө эрт цэргүүдийг бүрээ үлээн сэрээдэг байсан гэнэ. Мөн дээд тушаалтай офицеруудын цолыг ялгадаг төдийгүй том цолтой дарга явахад баруун гараа  өргөн цэргийн ёсолгоо хийдэг байж.

Тэдний анги дайсанд бүслэгдэхэд Жаки сармагчин мөрөндөө шархдсан ч дайсны өөдөөс мод, чулуу шидэн тэмцсэн гэнэ. Түүний эр зоригийг үнэлж офицер цол олгосон байна. Түүгээр зогсохгүй Офицерийн тэтгэвэр тогтоолгон амьдарсаар 1921 онд хорвоог орхижээ. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top