Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

2018 оны 04 сарын 18

Хаврын адаг Улаан луу сар Зургаан цагаан мэнгэтэй Цагаан луу өдөр

  • Аргын тооллын: 2018.4.18, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 3
  • Наран ургах шингэх: 05.58-19.45
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top