РС-нээс сэргийл: Хамт тоглож байсан найзыгаа буудаж хөнөөчиxөөд өөрийгөө буудсан хэрэг гарч байлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 24

Хэдэн жилийн өмнө РС тоглоомын газарт хоёр ч хүний амь эрсэдсэн онц ноцтой гэмт хэрэг гарч байсныг маш сайн санаж байна. Тодруулбал, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн хажууд байрлах PC тоглоомын газарт хамт тоглож байсан найзыгаа буудаж, амь насыг нь хөнөөгөөд дараа нь өөрийгөө буудсан хэрэг гарч байлаа. Энэ хэрэг тухайн үедээ нэлээн шуугиан тарьж, РС тоглоомын газрыг цэгцлэх хэрэгтэй гэж хүн бүр л ярьж байсан юмдаг. Гэвч тэр яриа хоосон цуурай болон арилж, тэр хэргийг ч хүмүүс аяндаа мартацгаасан. Мэдээж энэ хооронд нийслэл хотын гудамж талбайн булан тохой болгонд байрлах РС-ний газрууд үйл ажиллагаа явуулсаар, үйлчлүүлэгчийнх нь хүрээ ч овоо тэлсэн.

Энэ бүхний эцэст олны нэрлэдгээр Шархадны эмнэлэгт эмчлүүлэх өвчтэй хүүхдүүдийн тоо олширч, төдий чинээгээр эмч мэргэжилтнүүдийн бухимыг ч барсан. Байдал өнөөдөр яг хэвээрээ, бахь байдгаараа.

Өдгөө Улаанбаатар хотын хэмжээнд зөвшөөрөлтэй 130 гаруй PC тоглоомын газрууд ажилладаг гэх статистик мэдээлэл бий. Зөвшөөрөлгүйгээр хэчнээн ч цахим тоглоомын газар ажилладгыг хэлэхэд бэрх. Нийтийн эзэмшлийн орон сууцны орц хонгил, гэр хорооллын шавар тагзанд үйл ажиллагаа эрхлэх нь элбэг. Агааргүй орчинд хүүхдүүд хэдэн цагаар тасралтгүй PC тоглож, гэртээ харилгүй шөнийг өнгөрөөж байхад эрүүл саруул үр хойч өсөн хүмүүжинэ гэдэг юу л бол. Дээрээс нь тоглож байгаа тоглоом нь  дандаа алаан хядаан, буудалцаан. Ийм юмаар тоглож байгаа хүүхдүүд ирээдүйд хэн болж өсөх нь тодорхой. Нөхцөл байдал ийм байхад энэ олон РС тоглоомын газруудыг ажиллуулсаар өдий олон жилийг өнгөрөөсөн нь үнэхээр харамсалтай.

Харин саяхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нэгэн зөв шийдвэр гаргажээ. Тэр шийдвэр бол  РС тоглоомын газруудыг хаах юм. Оройтсон ч гэсэн оновчтой л шийдвэр. Гагцхүү шийдвэрийн биелэлт хэрхэн хэрэгжихийг хэлж мэдэхгүй нь. Зүгээр нэг лоозон төдий зүйл биш байгаасай. Учир нь РС тоглоом гэгч энэ том аюулаас ирээдүй хойчоо хамгаалах хамгийн чухал цаг үед та бид ирчихээд байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


 

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Udval(103.254.120.82) 2018 оны 04 сарын 27

Olon eejuud demjij bga ajil bolgooroi

0  |  0
ннн(202.55.191.205) 2018 оны 04 сарын 25

Хотын дарга та зөв шийдвэр гаргалаа үр хүүхэд хойч үедээ эрүүл мэндэд асар хувь нэмэр оруулж байгаа зүйл шүү .... нэн яаралтай ажил хэрэг болгоорой...

0  |  0
ll(202.55.191.205) 2018 оны 04 сарын 25

Маш зөв. Харин чөлөөт цагийг үр бүтээлтэй, боловсон өнгөрүүлдэг газрууд байгуулах нь зүйтэй. Ер нь сургуулиуд спорт, соёлын уралдаан тэмцээн байнга зохион байгуулдаг байх, зав чөлөө багатай байлгах арга хэмжээг эцэг эх, сургуулиас авч байх хэрэгтэй

0  |  0
Зочин(64.119.20.142) 2018 оны 04 сарын 25

Маш зөв. Харин чөлөөт цагийг үр бүтээлтэй, боловсон өнгөрүүлдэг газрууд байгуулах нь зүйтэй. Ер нь сургуулиуд спорт, соёлын уралдаан тэмцээн байнга зохион байгуулдаг байх, зав чөлөө багатай байлгах арга хэмжээг эцэг эх, сургуулиас авч байх хэрэгтэй

0  |  0
zochin(150.129.143.91) 2018 оны 04 сарын 24

huuhduudiig pc nd oruulj yadiin utas shagailgaad zuragt shirtuuleed eswel bar saw hesuuleed ortsond n arhiduulaad uur yadiin tegeel blgaj baihgui yu erguu ym ih yarih ym aa huuhdee hun uuruu l hinaj humuujuulne pc bn uu arhi bn uu tamhi bn uu yr n yu ch bn uu tanii hinalt handlag l hun bolgono uursduu huuhduudiin tuluu yu ch hiidguin bjiij aa teriig n has eniig n hori gej hutsaj bdag ter pc nii gazruudiig n honuulj arhiduulj bgag n olool haagaal juramlaal yawchaach 21 r zuund internet cafe came haana geed yarij bdag hotiin darga bh gej

0  |  0
zochin(66.181.160.117) 2018 оны 04 сарын 24

Зөв шүү дээ.сайхан сурлага ном сайтай хүүхэд оюутан болж хот орчихоод рс-д донтоод сургуулиасаа завсардаад чөлөө авсан байна

0  |  0
Н(66.181.161.109) 2018 оны 04 сарын 24

Хотын дарга сайн байна

0  |  0
Termes(211.204.123.125) 2018 оны 04 сарын 24

Mash zub

0  |  0
Зочин ээж(182.160.2.149) 2018 оны 04 сарын 24

Хотын дарга та эв шийдвэр гаргалаа үр хүүхэд хойч үедээ эрүүл мэндэд асар хувь нэмэр оруулж бнаа ажил хэрэг болгоорой

0  |  0
huts(202.21.106.108) 2018 оны 04 сарын 24

buh yum eyereg surug 2 taltai ail bolgom computertei internettei. uhaalag gar utas geed l dontoj toglohoo hurvel yaj dontoj bno.Harin huuhduud mungu tulj dontoj chaddaggui bhgui yu daa Hamgiin bagadaa tsag ni 800 tugrug udurt heden tugrug tulj dontoh ve bodood uzdee manai mglchuud tiim bayan yum uu medehgui l yum bna

0  |  0
лол(153.135.134.86) 2018 оны 04 сарын 24

хаах хэрэгтэй хаах хэрэгтэй л гэхийн өөр юм хийж чадку байна уу.нэг гайгүй ажил хийсэн нэр зүүж байгаа юм биз дэ.одоо ч тэгвэл удку архинаас болж байгаа улам ихсэнэ дээ харжил баййя даа

0  |  0
Barnuudiig haa(66.181.188.97) 2018 оны 04 сарын 24

Zaluuchuud huuhduudiig tegeed barand or gej bgaa yumuu oligtoi heden hyamdhan sport togloomiin gazar bii biluu uursduu huuhed bj uzeegui yum shig ingedegee boli uursdiinhuu huuhduuded anhaaral tavij chadahgui bj

0  |  0
Zochin(66.181.161.48) 2018 оны 04 сарын 24

Haah heregtei mash ih demj bn mash sain hyanalt tawih heregtei

0  |  0
Энэрэл(103.26.192.246) 2018 оны 04 сарын 24

Бүгдийн хаах хэрэгтэй маш их дэмжиж байна

0  |  0
Zochin(66.181.189.34) 2018 оны 04 сарын 24

Erthen oroitoogui deeree haah heregtei dahiad iim hereg gargahgui l um bol

0  |  0
Top