Туул голын орчны бүсийг тусгай хамгаалалтад авахыг Засгийн газар дэмжлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 26

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан байна. Засгийн газар төслийг хэлэлцэн дэмжлээ.

Иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрүүд өдөрт 190 мянган м.куб усыг ундны болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна. Туул гол зөвхөн хур борооны усаар тэжээгддэг бөгөөд хүн ам өсч, бүтээн байгуулалт, барилгажилт нэмэгдэх хэрээр гольдрил дагуух байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх нь алдагдаж, цэвэр усны нөөц хомсдох, шавхагдах аюул ойрхон гэсэн судалгааг  эрдэмтэд хийжээ. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.117) 2018 оны 04 сарын 25

Яаралтай ав ганц бургас ч гэсэн аварья !

0  |  0
byambaa(103.212.117.118) 2018 оны 04 сарын 25

barigdsan barilguud n bas tusgai hamgaalaltand orohuu hugiin yum bas ih boloh yumaa

0  |  0
би(122.201.26.172) 2018 оны 04 сарын 25

Тэгмээрдээ, оройтсон ч гэсэн.

0  |  0
Top