Төрсөн эцэгтэйгээ архи ууж хөнөөгөөд нуун дарагдуулсан хэргийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 26

271 хүүхэд эрүүлжүүлэгдсэн

 Нийгэмд архидалт улам залуужиж байна. Үүний нэг баримт 217 онд архи, согтууруулах ундаа хэрэглсэн 271  хүүхэд эрүүлжүүлэгдсэн тухай цагдаагийн байгууллагын мэдээлэл юм. Архидалтын ажилгүйдэл, ядууралтай холбон тайлбарладаг. Манай улсад архины үйлдвэрийн тоо багассан ч үйлдвэрлэсэн архины хэмжээ нэмэгдсэн судалгаа гарчээ.

Жилд нэг хүнд 9.5 литр архи ногдлог үзүүлэлтээрээ ОХУ-ын дараа хоёрдугаарт Монгол Улс бичигдсэн нь бахархах зүйл биш. Зургаан жилийн өмнө “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаагаар манай улсын 12-17 насны хүүхдүүдийн 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн гэсэн дүн гарч байжээ. Ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэмтхэргийн дийлэнх нь архидан согтуурсантай холбоотой. Аав, ээжтэйгээ, ах, эгчтэйгээ хамт архидан согтуурах нь бараг хэвийн үзэгдэл болсон гэлтэй. Ийн нэгэн хэрэг үйлдэгдсэнийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна. Төрсөн эцэгтэйгээ хамт архи ууж, зодож хөнөөсөн хэрэг гарчээ. Нуун дарагдуулсан уг хэргийг цагдаагийн албан хаагчид ур чадвар гарган илрүүлсэн байна.

Түлээ хагалж байхдаа тархиа гэмтээсэн гэж мэдүүлж байжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины нэгэн ноцтой хэрэг гарсан байна. Нуун дарагдуулсан хүн амины хэргийг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Д, Г нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн  ур чадвар гарган илрүүлжээ.  Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн Харин түүний хүү цагдаад дуудлага өгсөн аж. Мөн “Түлээ хагалж байхад хагарсан мод үсэрч тархиндаа гэмтэл авсан” тухай хэлжээ. Гэвч Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гаднын нөлөөтэй нас барсан нь тогтоогдов. Мөрдөн байцаагчид  хавтаст хэрэг нээж хэргийн мөрөөр шалгаж эхэлсэн. Хохирогч гаднын нөлөөтэй нас барсан нь нэгэнт тодорхой болсон учраас ийм шийдвэрт хүрсэн байна. Талийгаач 63 настай байжээ.

Хэргийн газарт шинжээчийн үзлэг хийсэн нь

Сэжигтнийг хайхаас өмнө цагдаагийнхан хамгаалалтад авсан байсан хэргийн газарт шинжээчийн үзлэгийг дахин нарийвчлан, нягтлан хийлээ. Давтан үзлэгээр талийгаачийн гэрт орж, гарсан хүмүүсийн мөр, хурууны хээг авсан аж. Ажлын хэсгийнхэн хэргийн хүрээг тэлж талийгаачтай хамт ажиллаж байсан хүмүүс, танилууд, найз нөхөд, төрөл садан, хамт архи уудаг байсан зарим хүнээс тайлбар, мэдүүлэг авч, цуглуулсаар байлаа.

Сэжигтэн хүү нь байв

Хэргийн хүрээг хумин шалгасаар сэжигтнээр талийгаачийн хүү 23 настай Х-г саатуулахаар болжээ. Шалгалтын явцад талийгаач архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. Энэ үедээ гаднын нөлөөтэй гэмтэл авч Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод  нас барсан нь улам тодорхой болов.

  Тэр тусмаа ахуйн хүрээнд үйлдэгдсэн. Сэжигтнийг хаагуур явдаг, ямар зан араншинтайг ажлын хэсгийнхэн нарийвчлан судалсан байна. Хэргийг 10 хоног дотор илрүүлжээ. Төрсөн эцэгтэйгээ архи ууж маргалдан, зодож амь насыг нь хөнөөснөө сэжигтэн мэдүүлгийнхээ үеэр хүлээсэн байна. Хэрэг гарсан гол шалтгаан архидан согтуурсантай холбоотой гэдгийг цагдаагийн байгууллагаас  хэлж байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монополь архи(202.179.27.240) 2018 оны 04 сарын 26

Архидалт ядуурал ажилгүйдэлтэй холбоотой ч уг үндэс нь Азийн ард түмнүүдэд дайсагнадаг Оросуудын Азийн ард түмнүүдийн дунд тэрэн дундаа Монголд явуулж байсан расист бодлогын цуурай гэдгийг ”Чукчанууд” бид ойлгох цаг болсон.Монголчууд ”дээд төрөлтөн Европ Оросуудыг” Монголд хатуу архи Монополио чирэн ирсэн 19-р зууны төгсгөл хүртэл хатуу архи хэрэглэж ирээгүй.Дараа нь тэдний эзэн суусан 80 жилд Монголчуудыг тэд нийтээр нь архичин болгож амжсан.Одоо үргэлжилж байгаа энэ гинжин хэлхээг хүчээр л тасалж болохоос өөр боломжгүй.Суртал ухуулга таниулга зөөлөн хүч бас хэрэгтэй.

0  |  0
Зочин(64.119.20.221) 2018 оны 04 сарын 26

Ene, yamar bolovsroltoi,yamar mergejiltei hun bichsen niitlel ve..

0  |  0
Зочин (112.72.14.193) 2018 оны 04 сарын 26

Бие биенээ алаад дуусцгаа. Архидалт бол хийх юмаа олж ядсан хүний ажил юм.

0  |  0
Top