АНУ Сиэтл дэх Оросын дипломатуудыг хөөжээ

 АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч нар Сиэтл хот дахь Оросын Ерөнхий консулын газрын нутаг дэвсэг рүү нэвтэрч, барилгыг чөлөөлөхийг шаарджээ. Үүний дараа Вашингтонд суугаа Оросын Элчин сайд Анатолий Антонов “АНУ-ын Засгийн газрын үйлдэл маш нөхөрсөг бус байлаа. 73 жилийн өмнө Зөвлөлт болон Америкийн армийн цэрэг, офицерууд Эльбад уулзаж байсан. Энэ сайхан өдрийг Америкийн үйлдэл баллалаа. Маш их үл ойлголцол бий болж байна. Би үүнийг Оросын эсрэг үйлдэл гэж хэлнэ” хэмээн мэдэгдсэн байна.

ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд дээрх үйлдлийг “Олон улсын бүх конвенц, гэрээ хэлэлцээрийг зөрчсөн зүйл” гэжээ. АНУ-ын энэ алхам нь таагүй зүйлд хүргэхээс өөр юуг ч авчрахгүй гэж тэрбээр үзэж байна.

Резиденция генерального консула РФ в Сиэтле

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

mongol [ 27.123.214.126 ]      |     2018 оны 4-р сарын 26 -нд, 13:18 минутанд

Odoo hulbumbugiin delhiin avargad otkaz tavina. Yankuud hamgiin ih ulsturjdug

Ло [ 202.9.40.5 ]      |     2018 оны 4-р сарын 26 -нд, 03:54 минутанд

Даварцан гарууд вэ

Go to top of page