“АВТОМАТ РОБОТ 2018” улсын уралдаан болно

2018 оны 04 сарын 27

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежоос улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв,  Политехник коллежийн багш, суралцагчдын дунд “ АВТОМАТ РОБОТ 2018”  улсын уралдааныг 04 дүгээр сарын 27-нд зохион байгуулах гэж байна.

“АВТОМАТ РОБОТ 2018”  улсын уралдаан нь мэргэжлийн боловсролын сургуулиудын оюутан суралцагчдын зохион бүтээх сэтгэлгээ, авъяас чадварыг хөгжүүлэх, бие даан суралцах үйл ажиллагааг сайжруулах, туршлага солилцуулах зорилготой зохиогддог юм.

Энэ жилийн уралдаан нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд шулуун зам, тойрог, зам, робот хөл бөмбөг гэсэн төрлүүдээр уралдах юм.

Уралдаанд одоогийн байдлаар 10 сургуулийн 20 гаруй баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

 

Хөтөлбөр

2018-04-27-нд

09:00 Техникийн зөвлөгөөн

09:30 Зочид, төлөөлөгчид, оролцогчдыг сургалтын орчинтой танилцуулах

10:00 Нээлттэй үйл ажиллагаа

10:30 Шулуун тойрог зам, робот хөл бөмбөгийн уралдааны үйл ажиллагаа         

14:30 Уралдааны дүн гаргах

15:00 Шагнал гардуулах ёслол

Та бүхнийг тэмцээн болох тухай олон нийтэд мэдээлэх, мөн хүрэлцэн ирж сурвалжлахыг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top