VOICE: Морин хийлч Г.Мөнх-Эрдэнэ үзэгчдээс хамгийн их санал авлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 06

“The Voice of Mongolia” шоуны эхний дугаараас эхлэн содон оролцогчдын нэг, дөрвөн шүүгчийг эргэж хартал  нь доргиож чадсан залуу бол яах аргагүй Г.Мөнх-Эрдэнэ байлаа. Тэрбээр UBS телевизийн уран бүтээлчдийн  зохион байгуулсан “My Voice” /2015/, “Universe Best Songs” /2016/ гэх мэт уралдаан тэмцээнд амжилттай  оролцож байсан бол энэ удаа “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэгт ч мөн онцгой оролцож байгаа юм. Ингээд Г.Мөнх-Эрдэнийн талаар дараах товч мэдээллийг хүргэе.

1. Түүний аавыг Ганхуяг гэдэг. Г.Мөнх-Эрдэнийн хувьд ачлалт аав, энэрэлт ээжийгээ бодож дуугаа дуулдаг нэгэн аж.

2. Г.Мөнх-Эрдэнэ Дуурь бүжгийн эрдмийн театрт хөгжимчин хийдэг. Тэрбээр Морин хийл тоглодог хөгжимчин залуу юм.

3. Г.Мөнх-Эрдэнийн сайхан дуу хоолойнд уярах бүсгүйчүүдийн тоо улам олширсоор аль хэдийнэ цахим хуудсанд фэн клубтэй болоод амжжээ. Гэхдээ түүний хувьд найз охинтой бөгөөд хайртай бүсгүй нь мөн хөгжимчин нэгэн аж.

4. Г.Мөнх-Эрдэнэ Д.Отгонбаяр шүүгчийн багийн найман оролцогчоос шилдгийн шилдэг нь байж чадлаа. Учир нь тэрбээр мессеж санал асуулгаар нэгдүгээр байранд орж, үзэгчдээс хамгийн их санал авч чадсан юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top