Л.Гүндалай “Эм Си Эс”-тэй барьцаж явна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 09

Манай парламентийг хөгжилтэй байлгадаг цөөн гишүүдийн нэг бол яах аргагүй Л.Гүндалай байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хөвсгөл аймгаас парламентад гурван ч удаа сонгогдож байсан тэрбээр 2012 оны сонгуульд өвдөг шороодсон цагаас хойш их улстөрд нэгэнт өндийхгүй гэдгээ мэдсэн байх. Яагаад гэхээр 2016 онд дахин өвдөг шороодсон нь түүнийг ийн бодоход хүргэсэн байж таарна.

Л.Гүндалай 2012 оны сонгуульд өвдөг шороодоод ирэхдээ “Эм Си Эс”-ийн оруулсан бороо шиг их мөнгөнд л өвдөг шороодон уналаа даа” хэмээх тайлбарыг өгч байсан. Энэ нь өдгөөгийн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай өрсөлдөөд унаснаа хэлсэн байж таарна.

Ийнхүү 2016 онд дахин өрсөлдөөд өвөг шороодсон цагаас хойш сураг алдарсан Л.Гүндалай зүгээр ч нэг бизнесийн мөрөө хөөхгүй байгаа бололтой. Ирэх 2020 онд бэлээ зузаалж “Эм Си Эс”-тэй мөнгөөр байлдана хэмээн ярьж байна гэх. “Эм Си Эс”-тэй байлдах хэмжээний хөрөнгө цуглуулна гэдэг амаргүй. Л.Гүндалай бизнесмэн хүн хэдийгээр мөнгөтэй ч “Эм Си Эс”-ийн хэмжээнд очно гэвэл нэгэн насаараа хөдөлмөрлөөд ч барахгүй биз ээ.

 Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ino(122.201.23.83) 2018 оны 05 сарын 11

Гүндалай Зайсангийн газрыг зарж тэрбум тэрбумаар нь мөнгө олж байгаа. Өөрийн үеэл дүү Одсүрэнгийн нэр дээр өчнөөн газар авснаа зараад баяжиж байгаа

0  |  0
Erka erka(78.67.173.178) 2018 оны 05 сарын 10

Gvndalai mundag biznesmen shvv...MCS bol mongol orniig awilgajuulj bvh zeel tuslamjiig huuli bus argaar uls törchid, bankniihand awilgal ögöh zamaar awch mongoliin töriin bodlogiig Vgvi hiisen kompani daa.... mongol orond Jinhene MANANg Jinhene utgaar baiguulsan Jinhene horchin shunaliin dewdee. Odjargal ...... huuliig Jinhene uls orontoi n vnegvidvvlsen

0  |  0
тангад(66.181.181.59) 2018 оны 05 сарын 09

үнэхээр л MSC- ийн мөнгөнд АН-ынхаа мөнгөнд дуртай хүмүүст хийлгэж гараагүйн үнэн ш дээ УИХ-дээр хөгжилтэй байлгасан гэдэг ч үнэхээр ганцаардаж тэмцэл хийсэн болохоос монголоос ондоо газар бол хүчтэй ялагдашгүй хүн байх байлаа тэхдээ Хөвсгөлчүүд дэмжсэн дахиад гарах байсан АН намынхан Энхамгалантай хамжиж булхайцаж ялагдуулсан юм ш дээ

0  |  0
Top