Гүүнд хайртай морь

 “Гүүнд хайртай морь” гэдэг шиг улстөрд хайртай хүмүүс орж ч чадахгүй гарч чадахгүй мөн ч их тарчлах юм. Олсон зоолсон жаал хөрөнгөө их улстөрд орох гэж 20 жил цацаад модоо барьсан нөхөр ч байна, байр гэр ч үгүй гудамжинд гарсан ч нөхөр байна. Улс төрийг бохир л гэдэг болохоос биш баргийн аавын хүүгийн морилоод байдаг талбар ч биш л дээ. Эрийн шандас шалгаж эмийн гоо залийг тодруулдаг талбар. Асар их заль нь дийлсэн ухаан зарж, гудамжны гуйлагчингаас эхлээд Төрийн сэнтийд заларч байгаа нэгэнтэй эн тэнцүү харьцааг хэлбэр талдаа үүсгэж, хэнд ч үгүй гэж хэлж болдоггүй адармаатай талбар. Түүнээс бус дарга цэрэггүй загнаад баруун солгойгүй гар зангидаад тусыг эс олно. Тусыг эс олсон баатруудын нэг бол яах аргагүй олноо “Буян”-гийн хэмээн алдаршсан Б.Жаргалсайхан. Түүний хувьд улс төрд орох гэж 20 жил нэр ч үгүй нүүр ч үгүй явж байгаа халаас нимгэн нэгэн ч арай биш юм. Тамтаггүй баяны дэргэд бол таргын таван ямаатай л нөхөр байх. Таргийн таван ямаатай нөхрийг бодоход хөлгүй баян мэт хачин нөхөр. Эсвэл тэр туйлын харамч нөхөр байх.

Ямартай ч Б.Жаргалсайхан улстөрийн гортигны цаана насыг барж байгаа нөхдийн дэргэд бол УИХ-ын гишүүнээр сонгогдож, тэр ч бүү хэл Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаад үзсэн догь толгой. Тэгэхээр улс төрөөр дамжиж очдог тэр том албан тушаалын амтыг мэдэхгүй яах юм бэ. Тамга ч барьж үзээгүй бацаанууд байдгаа тэмтрээд гүйж байхад Монгол Улсын Засгийн газрыг барьцаалаад Японы “Марубен”-аас зээл авчихдаг нөхөр амтанд нь орохгүй яах юм. Ёстой буруутгах аргагүй, хөөрхий. Нөгөө талаар гэвэл аль эрт цагт буюу 1992 онд Хөрөнгөтний намыг байгуулж, дараа нь БНН болгон өөрчилсөн гэхээр их улстөрд хайран 25 жилээ яайран болгосон хүн. Чухам БНН нь хэдэн гишүүнтэй юм, нийгэмд хэрхэн нөлөөтэйг мэдэх юм алга. Судлаач Д.Ганхуягийн хэлснээр бол “Ганц даргатай 20 гаруй жил болсон, нэг юмаа улиг болтол давтдаг нэхмэлийн үйлдвэрийн улстөрийн албыг нам гэж үзэх нь дэндүү сэрүүдсэн явдал болно. Хэрэв Жаргалсайхан Кромвелл болмоор байгаа бол хувьсгалаар л болдгийг ойлгох хэрэгтэй…” хэмээсэн нь санаандгүй хэрэг биш байх.

Харин тэрбээр ганцхан удаа УИХ-д сонгогдсон цагаас хойш хэдэн ч удаагийн сонгуульд бүдрэв дээ. Ямар ч улстөрч нэг удаа бүдрээд алдаагаа олж хардаг бол УИХ, Ерөнхийлөгчийн дотоод сунгаа гээд олон сонгуульд бүдэрсэн ч алдаагаа ухамсрлахгүй байгаагаас харвал тэр хэзээ ч их улс төрд эргэн ирэхгүй байж мэдэх юм. Хамгийн наад зах нь сонгуульд бүдэрсэн өдрөөсөө эхлээд сонгогчдоо хараан зүхдэг улстөрчийг энэ насандаа үзсэнгүй. Та нар мөнгөөр саналаа худалддаг, оюун ухааны доройтолд орсон гээд зүхээд байхаар хэн түүнд саналаа өгөх билээ. Ямар ч мулгуу уначихаад буруу харж уйлан зөв харан инээж байгаад маргаашийнхаа ялалтыг боддог биз дээ. Гэтэл мань эр сонгогч түмнээ өрсөлдөгчтэй нь хамт зад загнаж доромжилчихоод яваад өгөхөөр яаж сонгогдох билээ. Гэтэл Б.Жаргалсайхан тэр дороо бухимдлаа тайлчихаад мартдаггүй, хэдэн сар, жилийн дараа ч хэвлэл мэдээллээр мөнгөөр саналаа худалддаг доройтолд орсон түмэн гээд доромжилж доромжилчихоод эргээд намайг сонгооч гээд очиж байгаа хүнийг ямар хүн гэх вэ.

Магадгүй нэгэн судлаач “Бүдүүлэг тэнэг төсөөллөө улс төрийн хөтөлбөр хэмээн ойлгодог тэрбээр 20 гаруй жил нэг л сэдвээ давтан үглэж буй бөгөөд хоёр намын ялсан талд нь үйлчилдэг түүний холбиромтгой занг олон хүн мэддэг. Энэ удаад хоёр нам хоёулаа суларсныг тэрбээр цойлон гарах боломж гэж ойлгожээ” хэмээсэн нь туйлын үнэний хувьтай. Одоо бол тэр хэн ч биш зүгээр л гүүнд хайртай морь шиг амьтан.

С.Ууганбаяр

www.zindaa.mn  

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 18 )

Chuka [ 117.111.16.173 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 11:59 минутанд

Bas neg namiin holsnii bicheech bololtoi eniig bichsen setguulch chaavaas daa

temuujin [ 202.55.183.178 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 10:08 минутанд

Ene setguulchiin bitchsen uymiigee . Hun heden udaa songuulid huchee uzeh ni tuhai hunii erh uym bgaa biz dee. Harin songuulia ugduggui 5 10 myangan tugrugund ulsaa hudalddag songogchidoo yana daa

mongol [ 27.123.214.121 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 06:22 минутанд

Jagaa tiim uls hugjuulheer uhaantai yum bol sanaliig ni hudaldaj avaad l garcaac. Garaad ulsaa hugjuuleh hun munguur yahiin. Hudlaal baihgui yu.

X [ 73.239.110.215 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 05:05 минутанд

Amarjargal lundee jantsan metiin bertegchin hulchgaruudaas bolj mongoliin tur hulgaich nariin gart orchihloodoo huurhii.

зочин [ 66.181.190.22 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 04:54 минутанд

хэдэн балайнуудыг харахаар нүд хорсох юм, залуу , шинэ хүмүүс эсвэл хоёргүй сэтгэлтэй хүмүүс улс төрд ормоор байх юм даа Амаржаргал гишүүнийг монголын ард түмэн үнэхээр хүндэлдэг дээ

Zochin [ 213.127.19.195 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 04:05 минутанд

Ted Jargalsaihnaas uhtlee aidag tegeed l gargadaggui yum.

зочин [ 202.9.40.133 ] 2018 оны 5-р сарын 11 -нд, 05:24 минутанд

энэ гараад юу хийдгийм?! гарч vзсэн биз дээ! Тэгэж яривал хамгийн худалч, хуурмаг нехер! хамаг ерее улсаар телvvлсэн, хамгийн мундаг авилагч! Жасрайд авилга егч ерее даруулсан. Хамаг мууг эхлvvлсэн. Яасан амархан мартдаг юм

Доёо [ 103.229.122.59 ] 2018 оны 5-р сарын 11 -нд, 08:02 минутанд

Жагаа үнэн ,хатуу үгтэй Монголчуудад ус агаар адил хэрэгтэй зүйлийг л тэр хэлж чаддаг. За тэгээд хүнийг муу хэлхэд учир их байдаг нэгд түүнээс илүү мэдлэгтэй бай, хоёрт түүнээс илүү хөдөлмөрч бай! Толгой нь олгой ,гартаа гар утаснаас илүүгүй нөхөд учраа мэдэж бусдыг муул!

зочин [ 66.181.180.15 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 03:42 минутанд

Ганц Жагаа ч биш нилээд хэдэн нөхдүүд байгаа шүү дээ. Улс төрд гараад юу хийж бүтээх вэ? гээд асуухаар өнгөрсөн элэнц хуланц яриад эсрэг талаа муулаад эхэлдэг. Иргэдийн асуусан асуултыг ойлгоод хариулж мэдэхгүй хүнд сонгогчид найдах уу? Ийм нөхдүүд олны дэмжлэг авсан хойноо нөгөө л элэнц хуланцаа ярьж бүтээлгүй хамаг цагаа өнгөрөөдөг. Юу мэдэхгүйгээ мэддэггүй хүмүүс гэж байдаг. шинэ санаа гаргалгаа гэхээсээ бусдыг өндөр нам өргөн нарийнаар нь яриад элийрээд байгаа хүнд сонгогчид итгэхгүй шүү дээ.

ИРГЭН [ 64.119.25.252 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 03:25 минутанд

ЖАРГАЛСАЙХАН 7 САРЫН 1-ний ҮЙМЭЭНИЙГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙН НЭГ ШҮҮ ДЭЭ . . . МАРТАЖ БОЛОХГҮЙ

Иргэн [ 122.201.22.118 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 03:22 минутанд

Уул нь Жагаа ах маань командаа бүрдүүлчихвэл ч гараад л ирэх байх. БНН-аас буян Жагаагаас өөр танигдсан хүн алга л даа. МАНАН-гийн луйварчдийг бодвол бизнес хийгээд хөрөнгөжсөн л хүн дээ.

зочин [ 66.181.182.92 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 02:51 минутанд

эш маань...

. [ 66.181.191.46 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 02:44 минутанд

Голыг нь олж бичиж дээ. Энэ Жаргалсайхан өөрийгөө хамгийн ухаантай гэж бодож, бусдыг доош нь хийж явдаг нөхдийн нэг яах аргагүй мөн шүү.

Зочппин [ 202.21.106.167 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 02:30 минутанд

Та нар Жагаа шиг үнэнийг ярьж чадахгүй байж улин хуцаж бай

зочин [ 202.9.40.133 ] 2018 оны 5-р сарын 11 -нд, 05:29 минутанд

Чоно борооноор гэгчээр улс терд салхи гарахлээр л энэ дурак гарч ирдэг. Одоо байгаа мангаруудаас илvv мангар. Авгай хvvхдийн хэрvvлээс хэтрэхгvй! Нарантуул дээр даарч бээрч зогсдог хvvхнvvдээр яриулбал наад ясан толгойтоос чинь мундаг ярих хvvхнvvд зендеен байгаа

зочин [ 202.55.183.178 ] 2018 оны 5-р сарын 11 -нд, 10:04 минутанд

yarij ch chaddag hiich ch chaddag hun shuu

damba [ 202.179.26.76 ] 2018 оны 5-р сарын 11 -нд, 12:15 минутанд

Jagaa hichneen muu helegdcench . Uildveree ajilluulaad ajichidaa , ar gertei ni tejeegeed yavj baigaa ni margashgui unen dee, Unen ugtei hun.

зочин [ 202.9.41.57 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 02:28 минутанд

жинхэнэ алны улаан үс дээ

zochin [ 122.201.24.204 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 02:23 минутанд

jagaagaas ih aij bnaa daa tertee tergui reiting ni undur bolson. humuus oilgoj bgaa

Irgen [ 27.123.212.140 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 01:52 минутанд

Zob bicgsen baina.

Зочин [ 66.181.160.85 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 01:45 минутанд

С. Ууганбаяр их гуцаж байнаа !!! МАНАН- д оркууд саналаа 5-10 мянгаар худалддаг нь худлаа юмуу ??? Энэ улсыг авилгал , хээл хахуульд, улсторчдийг дураараа дургиж дунд чомгоороо жиргэх боломжийг биеэ унэлэгч оркууд олгодог нь худлаа юу ??? МАН- н 65 дуп дотор Жагаа шиг унэнийг хэлчих оорийн байр суурьтай улсторч хэд бгаа билээ !!! Юмыг голтой бичиж бай !!!! 20 онд Жагаа ИХ- н хаалгыг цом ошиглоод л орно ш дээ !! Хэн ч зогсоож чадахгуй Ууганбаяраа !!!

ИРГЭН [ 64.119.25.252 ] 2018 оны 5-р сарын 11 -нд, 03:25 минутанд

ЖАРГАЛСАЙХАН 7 САРЫН 1-ний ҮЙМЭЭНИЙГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙН НЭГ ШҮҮ ДЭЭ . . . МАРТАЖ БОЛОХГҮЙ

Sh [ 202.9.40.60 ] 2018 оны 5-р сарын 11 -нд, 04:28 минутанд

Bayar songyylig bydilyylj irged bosson!? Ter dynd ilt lyibardyylsan Batzandan Magnai xudulguunixun irsen,Goimon baatar yrtaa ch bas xylxidyylsan da

Зочин [ 66.181.189.176 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 01:31 минутанд

Жагаа хуурамч, түүний хэлсэн бүхэн худал байдаг.Энийг нь мэддэггүй хүмүүс л шударга хүн шиг боддог байх. Хэрэг дээрээ зүгээр л нэг шуналтай нөхөр шүү дээ

зочин [ 202.9.40.133 ] 2018 оны 5-р сарын 11 -нд, 05:31 минутанд

Монгол улс энэ хvнээр дутав гэж, новш

Буян эмээ [ 122.201.21.9 ]      |     2018 оны 5-р сарын 11 -нд, 01:24 минутанд

Яахнав хөөрхийг.

ер нь УИХ ын [ 66.181.161.47 ] 2018 оны 5-р сарын 11 -нд, 14:57 минутанд

ер нь УИХ ын гишуун болохын тулд дэвшиж байгаа хун бухэн ямар ааш авир гаргадаг билээ бугд л мэдэж байгаа бараг л хун болгоны Б г арчиж егех нь холгуй хел алддаг биздээ гарсан хойноо бугд л ил далд идэж уугаад нэг нэгэндээ юу ч хэлж чадахаа больдог идсэн уусан нь зах зухаас нь илрээд ирэхээр би бага идсэн чи их идсэн гээд л хоорондоо хэрэлддэг уунийг бодох юм бол Жагаа бол цэвэр болохоор том дуугарч чадаж байна нэг сонгоод узвэл яах бол ур дунг хараарай би ямарч нам бус Монгол улс минь хегжеесэй гэсэн жирийн л монгол эр хун / Буриад/

Go to top of page