Д.Лхагвадорж: Сүхбаатар дүүргийн Засаг даргыг АТГ-т шалгуулахаар хандсан

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 21

Өнөөдөр иргэн Д.Лхагвадорж, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нарын талаар Хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийлээ. Тэрбээр, Засаг дарга Х.Болормааг хууль бусаар төсвийн мөнгөнөөс зарцуулж байна гэж мэдэгдсэн юм.

-Дүүргийнхээ 16 дугаар хороонд нэг хүнд зориулсан гүүр барьсан. 46 сая төгрөг зарцуулсан гэж сонссон. Бас хоёр худаг бий. 34 сая төгрөгөөр хийгдсэн.Одоо ажиллахгүй байгаа. Сангийн яамнаас шударга бусаар тендер шалгаруулалт явууллаа гэхэд тоодоггүй. 100 сая төгрөгөөр баяр  тэмдэглэдэг. Сүхбаатар дүүргийнхэн Засаг дарга Х.Болормаа, нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нарын тойрон хүрээлэгчид, ах, дүү төрөл садангийн хүмүүс нь байдаг. Д.Баттулга ч нийслэлд ажиллаж байхдаа хууль бусаар тендер авсан л гэдэг.

-Та АТГ-т шалгуулахаар хандсан гэв үү?

-Хандсан. АТГ-ын дарга Х.Энхжаргал, Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан нарт хандсан. Баяр ёслол  болохоор 100 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. Би Х.Болормаа Засаг даргын танихгүй, сайн мэдэхгүй юм. "Төгс байшин" компанид 20 сая төгрөгөөр аарц худалдан авах гэрээ байгуулах эрх олгосон байдаг. Мөн өөр  компани 25 сая төгрөгөөр ааруул нийлүүлэхээр болсон. Төсвийн, татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. АТГ-аас ямар нэгэн байдлаар өнөөг хүртэл хариу өгөөгүй байна. Тус газарт өгсөн материал алга болоод байгааг гайхаж л сууна.

-Цай авах тендер зарласан гэсэн?

-Ногоон цайг 46 сая төгрөг, шоколад нийлүүлэхэд бас 46 сая төгрөг авсан байдаг. АТГ-т шалгуулахаар өгсөн 150  хуудас  материал алга болсон.

-Бусдад байр бэлэглэсэн тухайд?

-Дүүргийнхээ 12 дугаар хорооны Засаг даргад орон  сууц бэлэглэсэн. Х.Болормаа дарга хувиасаа өгсөн үү ямар журмаар мөнгө олж өгснийг мэдэхгүй. Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 100 сая гаруй төгрөг зарцуулсан.  Нэг хэсэг нь төсвийн мөнгөөр тоглоод нөгөө хэсэг нь ядуураад байх юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
juju(64.119.18.25) 2018 оны 05 сарын 21

Barimjaatai yum yariaa ovoo mini

0  |  0
Хөндлөн (43.242.241.86) 2018 оны 05 сарын 21

Үнэхээр ийм байдаг бол сайд, дарга нараа нөгөө Санхүүгийн хяналт яасан бэ. Өмнө ч арай ийм асуудал яригдаггүй байсан шиг санах юм. Санхүүгийн хяналт байх л ёстойг олон үйлдлээс мэдрэх болоогүй юм байх даа

0  |  0
Top