Хуурамч шатахууныг уул уурхайн компаниудад шахаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 24

Манай улсад хуурамч шатахуун худалдаалагдаж байгаа талаар Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбооноос удаа дараалан мэдэгдсээр ирсэн. Монголын лобаротариудад шинжилгээ хийлгэж, хуурамч гэдгийг нь тогтоолгосон тухай өнөөдөр мэдээлсэн юм. 2012, 2013 онд Засгийн газраас тогтоол гаргаж шатахууны хомстолд орохгүй тулд нэмэлт бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлсөн ажээ. Ингэснээр дэлхийн 36 оронд салбартай  “Трафигару”  гэдэг компани Монголд үйл ажиллагаа явуулах болжээ. Нефтийн нэрмэл, хуурамч  бүтээгдэхүүнийг  нийслэлийн Багануур дүүрэгт байрладаг “Транс Гайд” компанийн агуулахад хадгалж, “Хар мөрөн импекс” компанид жижиглэнгээр худалдаж, “Ай Си Ай Си” компаниар дамжуулж, бөөний худалдаагаар  уул уурхайн томоохон компаниудад шахдаг гэлээ. Ийм арга замаар  бүтээгдэхүүн солих гэрээгээр нийлүүлээд байна гэж Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос мэдэгдлээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(122.201.21.19) 2018 оны 05 сарын 23

энэ даварсан колонкуудыг бүр үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй байсан юм . импортын татварыг нь тэглэсэн байхад шатахууны үнээ 5.10 р нь нэмсээр байгаад одоо жнь: 1620 байсан А 92 гэхэд 1730 болоод удлаа.

0  |  0
juram(203.91.115.36) 2018 оны 05 сарын 23

Mun ene company Just oul companiig hudaldaj avsan shdee. ene olon compani neg ezentei

0  |  0
juram(203.91.115.36) 2018 оны 05 сарын 23

Mun ene company Just oul companiig hudaldaj avsan shdee. ene olon compani neg ezentei

0  |  0
juram(203.91.115.36) 2018 оны 05 сарын 23

Tagnuuliin darga asan R.Bold ene companii ar tald baidag altnii uurhai bolon barilgiin companyd hurungu oruulah zamaar munguu ugaadag. Gaalid heltsiin darga Erdenesuren gej avgai baigaa

0  |  0
Олоноо(66.181.161.83) 2018 оны 05 сарын 23

Петровис л хамгийн их хуурамч шатахуун нийлүүлдэг

0  |  0
Top