14 давхраас үсэрсэн хүүхдүүд зурвас үлдээсэн байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 24

Москвагийн оршин суугч, өсвөр насны үерхдэг хосууд өндрөөс үсэрч амь алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тэд 16 давхар байрны 14 дэх давхрын нийтийн тагтан дээрээс үсэрсэн аж.

17 настай эрэгтэй, эмэгтэй хоёр сурагч өөрсдийн гарыг бугуйгаар нь холбож уяад үсэрсэн байсан гэж цагдаагийн мэдээлэлд дурджээ. Хэргийн газарт хүүхдүүдийн цүнх, мөн ууж дуусгаагүй лонхтой улаан дарс байсан бөгөөд нас барсан охины үнэмлэх байсан тул тэднийг хэн болохыг тогтооход цагдаагийнханд хялбар байсан бололтой. Мөн тэдний гар утсан дээр эцэг эхийнх нь дугаар байсан болохоор амархан холбогдсон байна.

Тэд нэг сургуульд сурдаг байсан бөгөөд сүүлийн хоёр жил үерхэн найзалж байгаа. Хоёулаа ижил сонирхолтой учраас бие биеийнхээ үсийг солонгын өнгөөр будаж, адил төрлийн хөгжим сонсдог байсан гэнэ. Тэд японы аниме-хүүхэлдэй дээр суурилсан нэгэн өвөрмөц урсгалыг даган дууриадаг байсан аж.

Тухайн урсгалын гол зарчим нь гүн ухааны утга зохиолууд уншиж, энэ тухайгаа ярилцан улаан дарс уух явдал гэнэ. Тэд энэ бүгдийг дагаж мөрддөг байсан нь тэдний олон нийтийн сүлжээ хуудаснаас илэрхий харагдаж байж.

Тэдний ар гэрийнхэн Москвагийн энгийн л гэр бүлүүд бөгөөд эцэг эхийн зүгээс тэднийг үерхэхээ болихыг шаардаж байсан бололтой. Хүүгийн хүрэмний халаас болон охины үүргэвчин дотор энэ талаар эцэг эхдээ хандаж бичсэн зурвасууд байсан аж.

Ер нь японы энэхүү “Тян /бүсгүй/” хэмээх урсгалтай холбоотой гэмт хэргүүд сүүлийн үед Москва хотод гарах нь ихсээд байгаа талаар эх сурвалжид дурдсан байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(174.204.1.27) 2018 оны 05 сарын 25

Mongold bolohoos ni umnu sergiilj bichij baina gej oilgoj baina! Tiimees etseg ehchuud huuhduudee iimerhuu zuild avtuulahgui ami nasaa aldahgui baihad ni anhaaraasai l gej baina shuu! Zaaval ungursun hoino ni bish uridchilj medegdeh ni uhaalag zuil shuu de!

0  |  0
(103.26.195.181) 2018 оны 05 сарын 24

Д.Мөрөөн!!! Чи мөрөөрөө мөөмөө унжуулаад явахаа мэдээрэй!!!

0  |  0
(103.26.195.181) 2018 оны 05 сарын 24

Барууныхны буюу англосакс, АНУ-ын даалгавраар ийм юм орчуулж бичээд байгаа шдэ. Ээбий мэт ”ардчилагчдын” ачаар манай өсвөр үеийнхэнд бас ийм сонголт байна гэж сурталчилж байгаам уу? Наадахаа зогсоогоорой!!!

0  |  0
B(66.87.138.199) 2018 оны 05 сарын 24

Mal shig setgvvlch nar olon boljee Iimiim bichij bdag

0  |  0
Gee(183.81.169.79) 2018 оны 05 сарын 24

Mongold boloogui bol xaa xamaagui xumuusiin uxliig end chirch xuuxduuded unshuulaad surtalchilaad baigaanuu . Xaa saiguil xun uxdeg . Tanaix eur ni eu bichxee jooxon boduul taarna . Dutuu dulimag , bas xendech xereggui xachin xachin um oruulxaa bolimoor um .

0  |  0
Zizi(112.72.11.110) 2018 оны 05 сарын 24

Ayultai yum bishu anime chine

0  |  0
Top