”Хүнд хэлэхийн аргагүй зүйл хийсэн байсан”

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 24

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд  томилох эсэхийг хэлэлцсэн билээ. Гишүүдийн зүгээс нэр дэвшигч Ш.Солонгод хандаж багагүй "захиас" хэлж байсны дотор УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн үг олны анхаарлыг ихэд татаж байлаа. Тэрбээр

"Цэцийн гишүүн болох хүн улстөр, хуулийн өндөр мэргэшсэн байх гэж заасан байдаг. Би анхандаа гайхдаг байсан ч утга учиртай үг гэдгийг нь ойлгосон шүү. Үндсэн хуулиа зарж идэхгүй байх сэтгэл гэдэг зүйл их хэрэгтэй дээ. Өнгө, мөнгөний л хорвоо боллоо. Тал талаас чинь асар их шахалт ирнэ шүү. Эрдэнэтийн асуудлаар Цэцийн гишүүдийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдсон байна лээ. Хүнд хэлэхийн аргагүй зүйл хийсэн байсан..." хэмээн ам алдсан юм. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.194.124) 2018 оны 05 сарын 25

Тэгэж л таарна даа. МАН юу гэж олигтой амьтан дэвшvvдэх вэ дээ. Яваандаа зэс цухуйна даа. МАН улсыг мехеех vйлээсээ салсан гэж сонсоогvй л байна

0  |  0
Би(27.123.214.92) 2018 оны 05 сарын 25

Цаг нь болхоор хэлнэ гээдл тувт худал хэлж байдаг хүн

0  |  0
Зочин(66.181.178.213) 2018 оны 05 сарын 24

Элбэгдорж юу хийчихсэн юм болоо

0  |  0
монголмаа(95.211.211.173) 2018 оны 05 сарын 24

зочин гэсэн нэрээр сэтгэгдэл бичсэн хүн шахаа хийж байхад нь хажууд нь зогсож байсан юм шиг бичжээ. чи мэдэж байгаа бол хэлээч, хэрэв мэдэхгүй бол хүний үгээр үг хийж худлаа бичихээ боли гэж зөвлөе

0  |  0
болд(103.57.94.211) 2018 оны 05 сарын 24

31 сая төгрөгний хахууль авсныг нь яриарай.

0  |  0
zochin(66.181.191.240) 2018 оны 05 сарын 24

Nuymdorj uuruu l hund heleh argagyu zuil hiisen bizdee 10000 tugrugiin unetei zuiliig 98000 r shahaj heden terbumiig idsen biz dee tegeed ichih ch ugui shudarga tsarailchihjee yaj chadaj bnaa

0  |  0
Top