ЗГХЭГ-ын Тэргүүн дэдэд Б.Очбадрахыг зүтгүүлж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

Засгийн газрын Хэрэх эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсонтой холбогдуулан түүний оронд очих хүмүүсийн далд тулаан хэдийнээ эхэлжээ. УИХ-ын гишүүд тус бүр өөр өөрсдийнхөө хүмүүсийг зүтгүүлж байгаа ч Гүйцэтгэх засаглалын тэргүүн тодорхой шалгуур, Төрийн албанд томилох журмын дагуу уг томилгоог явуулна хэмээн байр сууриа илэрхийлжээ. Хууль зүй дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх гээд хэвлэлүүд олон нэрсийг Засгийн газрын Тэргүүн дэд даргад өргөмжилжээ. Тэгвэл ойрын эх сурвалжийн хэлснээр МАН-ын гишүүн, эдийн засагч Б.Очбадрахыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад нэрийг нь өргөмжилж байгаа бөгөөд Засгийн газрын түвшинд дэмжлэг авч байгаа тухай хэллээ. Б.Очбадрахын хувьд төрийн албаны дадлага туршлагтай, нэр цэвэр, гадна дотно их сургуульд эдийн засгийн ухаанаар суралцсан, хуучин нийгмийн тогтолцооноос эхлээд өнөөдрийг хүртэл Төрийн албанд ажиллаж байгаа гээд олон шалгуурт тэнцэж байгааг дурдаад УИХ-ын гишүүн Н.Батнасан, С.Бямбацогт тэргүүтэй Ховд нутгийн нөхөд нь зүтгүүлж байгаа аж. Б.Очбадрахын хувьд өнгөрөгч 2016 оны сонгуульд Ховд аймгийн тойрогт өрсөлдөөд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид ялагдсан билээ.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.178.89) 2018 оны 05 сарын 26

Bolioroi. Naadax chini xeden nactsi be.

0  |  0
Хосоо(66.181.161.81) 2018 оны 05 сарын 25

Ашгүй дээ. 1 ч гэсэн эдийн засаг ойлгодог хүн очих нь.

0  |  0
Зоч(122.201.31.12) 2018 оны 05 сарын 25

Толгойтын бараа баазыг хувьчлах нэрээр доторхи бараагаар нь худалдан авч баяжсан хун дээ терд цэвэр шударга хунийг яагаад ажиллуулдаггуй юм болоо

0  |  0
zochin(122.201.23.158) 2018 оны 05 сарын 25

Za ene l nuxur bish shuu MAN uur bolovson xuchingui yum uu

0  |  0
зочин(27.123.212.142) 2018 оны 05 сарын 25

Авгайгаа.залуу хүүхнээр.сольсон, сонгуульд ялагдсан. Төр чинь сэтгэл.санааны гутралыг засдаг оромж уу

0  |  0
Top