Бялуу урлалын бурхан тэнгэр М.Наранчимэг бүсгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 05

Бялуу урлалыг урлаг болгон хөгжүүлж, урлаачдын уран чадварыг сорьдог олон улсын уралдаанд монгол бүсгүй М.Наранчимэг тэргүүлжээ. Тэрбээр Англи улсад зохиогдсон олон улсын бялуу урлаачдын GATSBY сэдэвт уралдааны SWEET EASY төрөлд оролцож нэгдүгээр байр эзэлсэн байна. Уг тэмцээнд дэлхийн 62 орны амттан урлаачид оролцжээ.

“Sаran cake”-ээрээ овоглогдон хэдийнээ монголчуудын танил болсон М.Наранчимэг бүсгүй өмнө нь АНУ-д болсон ICES буюу “International cake exploration societe” гэх 40 дэх удаагийн уулзалт, шоунд эх орноо төлөөлөн оролцож гуравдугаар байрын шагнал хүртэж байсан гэнэ. Бялуу урлалын бурхан тэнгэр хэмээн зүй ёсоор өргөмжлөгдөх болсон М.Наранчимэг бүсгүйдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

  

 

 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zichin(202.21.107.18) 2018 оны 06 сарын 18

mundag busgui shu

0  |  0
Bayntsetseg(66.181.189.97) 2018 оны 06 сарын 18

Mundag bvsgvi shvv estoi l urlalin burhan tenger yma

0  |  0
Top