Дараах оноштой хүмүүс рашаан сувилалд явахдаа онцгой анхаараарай

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 08

Урин дулааны улирал ирж байна. Олон нийтийн дунд зун, намрын энэ цагт рашаан сувилалд явж алжаал ядаргаагаа тайлах нь их байдаг. Тиймээс эмч мэргэжилтнүүд рашаан сувилалд үл тохирох өвчний жагсаалтыг та бүхэнд танилцуулж байна. Дараах оноштой хүмүүс рашаан сувилалд явахдаа онцгой анхаарах хэрэгтэй гэнэ. 

Үүнд:

  • Бүх төрлийн хорт хавдар
  • Сүрьеэ
  • Зүрх судасны дутмагжилтийн 2 ба 3-р үе (хавантай, хөхрөлттэй, амьсгаадсан, явж чадахгүй, шээс ховордсон үе) зүрхний хэм алдалттай бол
  • Унадаг өвчин (эпилепсия)
  • Халдварт өвчний нууц болон хурц үе
  • Амьсгалын дутлын 2 ба 3-р үе (зүгээр сууж байхад ч амьсгааддаг, хавантай, уруул хумс хөхөрсөн, шээс ховордсон)
  • Цус алдаж байгаа үе болон мэс заслын дараа цус багадсан бол
  • Элэгний хатуурал (цирроз печени) элэг өөхлөлт ихтэй (жировой геназтов)
  • Бөөрний эмгэгний улмаас бөөрний дутагдалтай гэсэн үед (цусанд креатин их, хавантай, шээс багассан)
  • Ходоод, бүдүүн, нарийн гэдэсний шархлаа
  • Цөс, бөөрөнд чулуутай
  • Чихрийн шижин өвчин (дахиж хурцадсэн үе)
  • Таргалалтын 3 ба 4-р зэрэг
  • Бамбай булчирхайн дутмагжил (гипотиреоз)

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top