Солонгосын олон ангит кино үзсэнийхээ төлөө шийтгүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 10

Хойд Солонгосын эрх баригчид долоон хотод нийт 80 хүнийг Өмнөд Солонгосын олон ангит кино үзсэн, тэдний явуулж буй тархи угаалтад автсан хэргээр баривчлан цаазаар авчээ.

Манай улсад Солонгосын олон ангит кино бараг л суваг бүхэн дээр гарч, үзэгчдийг зурагтын өмнө уяж байгаа билээ. Тэгвэл Хойд Солонгосын эрх баригчид энэ сар гарснаас хойш долоон хотод нийт 80 хүнийг Өмнөд Солонгосын олон ангит кино үзсэн, тэдний явуулж буй тархи угаалтад автсан хэргээр баривчлан цаазаар авчээ.

Цаазаар авахуулсан иргэдийг олон ангит киноноос гадна насанд хүрэгчдэд зориулсан зураг, дүрс бичлэг, мөрийтэй тоглоомын шинж чанартай цэнгээнт нэвтрүүлгүүдийг үзсэн хэмээн буруутгасан байна. Өмнөд Солонгосын “Жонанг Ильбо” /JoongAngilbo/сонинд энэ талаар мэдээлсэн байна. Уг мэдээлэлд дурьдсанаар, эрх баригчид энэ сарын гуравны өдөр дээр дурьдсан хэрэгт буруутгагдсан иргэдийг буудан хороосон байна. Цаазлах ажиллагаа долоон хотод зэрэг болсон бөгөөд хот тус бүрт 10 гаруй хүн  цаазлагджээ. Бусдад сургамж болгох үүднээс цаазын ажиллагааг олны өмнө гүйцэтгэсэн байна. Жонанг Ильбо сонины Хойд Солонгос дахь эх сурвалжий мэдээлснээр, долоон хотын нэгэнд нь цаазаар авах ажиллагаа 10 000 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд явагдсан гэсэн байна. Цэнгэлдэх хүрээлэнд цугларсан хүмүүсийн дунд хүүхэд эмэгтэйчүүд олноороо байжээ.

Нийслэл Пеньян хотод цаазын ажиллагаа явагдаагүй байна. Удаагийн цаазлах ажиллагаа нь Ким Жон Уныг засгийн эрхэнд гарснаас хойших хамгийн өргөн хэмжээний цаазаар авах ажиллагаа болсон хэмээн Жонанг Ильбо сонинд бичжээ. Тус улс өнгөрсөн наймдугаар сарын эхээр эх оронч дуу зохиосон хоёр хөгжимчнийг цаазаар авсан. Тэднийг зураг авалтын үеэд эрх чөлөөг хүсэмжилсэн ааш аяг үзүүлсэн гэсэн шалтгаанаар цаазалсан гэсэн мэдээлэл гарсан. Харин барууны хэвлэлүүдэд “Цаазаар авахуулсан хоёрын нэг нь Ким Чен Уны бүсгүй байсан” хэмээн хэмээн цуурч байсан юм. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрд(43.228.131.180) 2018 оны 06 сарын 11

хэдэн жилийн өмнө бичиж байсан, худал гэж дараа нь нотлогдсон зүйлийг байн байн гаргаж ирэх юм даа зайлуул

0  |  0
Zochin(116.44.154.116) 2018 оны 06 сарын 10

ne togoldor gedeg gar e ue saadag gardaa

0  |  0
т1(66.181.161.59) 2018 оны 06 сарын 10

яаж нэгдэх гээд байгаа бараг боломжгүй юм байна.2со нэгдэж 1улс болох хэцүү л юм шигээ

0  |  0
Top