Ким Жон Ун Трамп-тай уулзах газраа зорилоо

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Сингапурт байрлаж байсан буудлаасаа гарч, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах газар руугаа явлаа.

Энэхүү түүхэн уулзалт Сингапураас гүүрээр тусгаарлагддаг Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд болно.


Ким Жон Ун, Дональд Трамп нар Солонгосын хойгийг бүхлээр нь цөмийн аюулгүй болгох, тус бүс нутаг дахь энхтайвныг баталгаажуулах, БНАСАУ болон АНУ-ын хоорондох харилцааг хэвийн болгох зэрэг асуудлуудыг хэлэлцэх бололтой.


1950-1953 оны дайнаас хойш тус хоёр орон зөрчилтэй байдлаар харилцаж байгаа билээ. Өмнө нь БНАСАУ-ын зүгээс АНУ-тай энхийн харилцааг тогтоохыг хүсч байсан боловч тэдний бүхий л оролдлогыг Вашингтон үгүйсгэсэн юм. Одоогийн байдлаар, Өмнөд Солонгосын газар нутаг дээр АНУ-ын 28 мянга гаруй цэргийн албан хаагчид байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page